Гурван зүйлт санал дэвшүүлэв

2019-04-27 15:46:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гурван зүйлт санал дэвшүүлэв

27-нд Бээжингийн Яньчи нуурын олон улсын хурлын төвд Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулганы дугуй ширээний уулзалт болж, 37 орны удирдагч, НҮБ, ОУВС байгууллагын хариуцлагатай хүмүүс оролцлоо. Хятад улсын дарга Ши Жиньпин хурлыг даргалж Бүс ба замыг чанартай байгуулах сэдвээр үг хэллээ. Тэрээр: Талуудтай хамт, Бүс ба замыг зураглаж, бодитоор гүнзгийрүүлэн, олон орны ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.

Гурван зүйлт санал дэвшүүлэв

Тэрээр гурван зүйлт санал дэвшүүллээ. Нэгд, талуудтай хамт хамтын ажиллагааны үзэл баримтлалаа боловсронгуй болгож, Бүс ба замыг өндөр чанартай, бодитоор гүнзгийрүүлж, олон орны ард түмэнд ашиг хүртээх. Хоёрт, талуудтай хамт хамтын ажиллагааны гол талыг тодорхой тогтоож, дэд бүтцээрээ бүх талаар холбогдох ажлыг эрчимжүүлэх. Гуравт, талуудтай хамт хамтын ажиллагааны механизмаа эрчимжүүлж, дэд бүтцээр холбогдох харилцаа тогтоох. Бид дэлхийн нээлттэй эдийн засгийг хамтдаа байгуулж, ивээх үзлийг эсэргүүцэн, Бүс ба замыг олон орны хөгжлийн стратеги, бүс нутаг, олон улсын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулж, үр ашгийг нь хамтдаа дээшлүүлж, хамтын ашиг сонирхлын бялуугаа томруулах ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ