​Ван Мандугад гадаад гишүүний диплом гардуулав

2019-04-27 17:07:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ван Мандугад гадаад гишүүний диплом гардуулав

4-р сарын 26-нд Төвийн үндэстний их сургуульд профессор Ван Мандугад Монгол улсын ШУА-ийн гадаад гишүүний диплом гардуулах ёслол болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Б.Гарди, Төвийн үндэстний их сургуулийн захирал Хуан Тай-Янь, Үндэстний цөөнхийн хэл утга зохиолын коллежийн удирдлага, мөн хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Ван Мандугад гадаад гишүүний диплом гардуулав

Ёслолын арга хэмжээнд Монгол улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн профессор Ван Мандугад Монгол улсын ШУА-ийн гадаад гишүүний диплом гардуулж, түүнийг Монголын утга зохиолын онолын судалгаа, уран бүтээлийг хэвлэн нийтлэх талаар онцгой гавьяа байгуулсан хүн хэмээгээд олон боловсон хүчин бэлтгэн ажилласныг нь үнэлэн тэмдэглэжээ.

Ван Мандугад гадаад гишүүний диплом гардуулав

Ёслолын арга хэмжээнд профессор Ван Мандуга Монгол улсын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсон сэтгэгдлээ хуваалцаж: Эрдэм судлалын ажилдаа үргэлжлэн хичээж, Монголын уран зохиолын судалгаанд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна. Хятад, Монгол хоёр орны соёлын солилцоо, найрсаг харилцааны төлөө цаашид хичээн зүтгэнэ гэжээ.

Ван Мандугад гадаад гишүүний диплом гардуулав

Төвийн үндэстний их сургуулийн захирал Хуан Тай-Янь: Эрхэм байгууллага манай сургуулийн Ван Мандуга профессорт гадаад гишүүний үнэмлэх олгож буй нь манай хамт олны нэр хүнд, яруу алдар мөн. Төвийн үндэстний их сургуулийн үндэстний цөөнхийн хэл уран зохиолын судалгаа Хятад улсад төдийгүй олон улсын хэмжээнд нөлөөтэй байгааг харууллаа. Бүс ба зам санаачилга хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах боломжоор хангасан билээ. Төвийн үндэстний их сургууль Бүс ба замын бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэсээр ирлээ. Өнөөдрийн арга хэмжээ манай сургууль олон оронтой Бүс ба замын хүрээнд хамтран ажилласан тэмдэглүүштэй үйл явдал мөн. Манай хоёр орон, хоёр байгууллагын хамтын ажиллагаа улам өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөе гэжээ.

Сарантуяа сурвалжлан мэдээлэв.

Их уншсан

холбоотой мэдээ