Дэд бүтцээр холбогдох нь Бүс ба замын гол ажил юм

Алтаннавч 2019-04-27 17:33:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэд бүтцээр холбогдох нь Бүс ба замын гол ажил юм

27-нд Бээжингийн Яньши нуурын олон улсын хурлын төвд Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дугуй ширээний II уулзалт боллоо.

Дэд бүтцээр холбогдох нь Бүс ба замын гол ажил юм

Ши Жиньпин: Дэд бүтцээр холбогдох нь Бүс ба замын гол ажил юм. Дугуй ширээний анхдугаар уулзалтын үеэр олон орны удирдагчэнэ асуудлаар санал бодлоо солилцсоны үр дүнд дэд бүтцээр холбогдох нь эдийн засгийн хөгжлийг хязраалах хүчин зүйлийг даван туулах, холбогдох аж үйлдвэрийн хөгжлийг дайчлах, олон орны хөгжлийн хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэх талаар чухал ач холбогдолтой гэж санал нэгтэй үзсэн. Сүүлийн хоёр жилд, анхдугаар уулзалтын нийтлэг ойлголтод үндэслэн Хятад улс талуудтай дэд бүтцээр холбогдох салбарт идэвхтэй хамтран ажиллаж, ахиц дэвшил гаргалаа. Авто зам, төмөр зам, далайн боомт зэрэг дэд бүтэцийн бүтээн байгуулалын төсөл хэрэгжиж, илэрхий үр дүнд хүрлээ. Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал ээдрээтэй, тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж, хөгжлийн хөдөлгөгч хүч хүрэлцэхгүй, буурах дарамт илэрхий байгаа нөхцөлд, дэд бүтцээр холбогдох олон улсын хамтын ажиллагагааг эрчимжүүлэх ажил улам чухал болж байна. Дэд бүтцээр холбогдохыг олон улсын хамтын нийгэмлэг хэрхэн илүү чухалчлах вэ? Дэд бүтцээр холбогдох бүтээн байгуулалтын төслийг өндөр чанартай, эрсдэлийг даван туулахын зэрэгцээ хэрхэн тогтвортой хөгжүүлэх вэ? Дэд бүтцээр холбогдохыг тоног төхөөрөмж, бодлого дүрэм тогтоолыг уялдуулах зэргийг хэрхэн бүх талаар зохицуулах вэ? Эдгээр асуудлыг бид гүнзгий бодууштай байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ