Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

2019-04-27 20:26:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Хятадын орчин үеийн нэрт драмын жүжгийн зохиолч Цао Юйгийн уран бүтээл “Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжгийг МУ-ын Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын хамт олон Улаанбаатар хотноо 2019 оны 4-р сарын 26-27-ны өдрүүдэд УДЭТ-ын тайзнаа тоглож, үзэгчдийн хүртээл болголоо.

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Жүжгийн нээлтэд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн тэргүүн Ли Вэй, УДЭТ-ын захирал Д. Цэрэнсамбуу, МУГЖ Л. Чаминчулуун, МУГЖ П. Цэрэндагва, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн ажилтан, урлаг судлаач, шүүмжлэгчид зэрэг олны танил эрхмүүд хүрэлцэн иржээ.

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Жүжгийн ерөнхий найруулагчаар “Монгол туургатан театр”-ын захирал Д.Мөнхбат ажилласан бол, жүжигчин Р.Янжиндулам, МУСТА Д.Цэрэнчимэд, Б.Сүхбаатар, Б.Гансүх, Б.Энххэрлэн, Б.Дарь, С.Сувдаа, Э.Цэгмэд, Г.Тэмүүжин, Ж.Сандаг-Очир нар оролцон тоглосон байна. Мөн жүжгийн зураачаар С.Бат-Эрдэнэ, дуу шумны техникчээр МУСТА Ж.Батцэнгэл, гэрлийн техникчээр Б.Бямбадавга, тайзны машинистээр МУСТА Ч.Төмөрбаатар, оёдолчноор МУСТА Ч.Батхишиг нар ажиллажээ.

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Жүжгийн төгсгөлд МУБСШУСЯ-ны сайдын тушаалаар Төв аймгийн “Монгол тулгатны театр”-ын жүжигчин Б. Гансүх, дуучин Г. Тэмүүжин нарыг МУСТА цол тэмдгээр шагнасан байна.

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Хятадын орчин үеийн нэрт драмын жүжгийн зохиолч Цао Юйгийн уран бүтээл “Наран ургахуй” энэхүү жүжиг нь “Давс мэт инээд, чихэр мэт нулимсны цаана” эрээнтэй бараантай амьдрал үргэлжилж, ариун хайр, гэнэн мөрөөдөл, өш хонзон, атаа жөтөө, үзэн ядалт бүхэнд хүн төрөлхтөн хэдийнээ дасан, толгой өндийх ч завгүй амьдарч буй өнөө цагийг дэлгэн үзүүлэх нь уй гашуу бус, ухаарал төрүүлэхэд оршдог гэдгийг харуулах мэт. Түүнчлэн жад мэт үгийн хурцаар сүлбэж, доройтуулсан ч удалгүй наран мандаж болдгийн учрыг ухааруулах бүтээл болсон байна.

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

Цао Юйгийн уран бүтээл "Наран ургахуй" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа амиллаа

/Сэтгүүлч О.Дарамбазар, Ш.Цэрэнпил нар мэдээлэв/



Их уншсан

холбоотой мэдээ