Ши Жиньпин сэтгүүлчидтэй уулзав

2019-04-27 21:45:49
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин сэтгүүлчидтэй уулзав

27-ны үдээс хойш, Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II дээд хэмжээний уулзалтын дугуй ширээний хурлын дараа, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Яньшиху-гийн Олон улсын хурлын төвд сэтгүүлчидтэй уулзаж, дээд уулзалтын үр дүнгийн талаар танилцуулсан байна.

Ши Жиньпин: хатагтай нар, ноёд, сэтгүүлчид ээ, та бүхэн сайн байна уу. Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II дээд хэмжээний уулзалтад оролцсон сэтгүүлчдэд баяр хүргэж байна. Бүс ба замыг хамтдаа байгуулах санаачилгыг гаргасан 5 жил туршид хэвлэлийн салбарынхан анхаарал тавьсаар ирлээ. Энэ удаагийн дээд уулзалт эхэлснээс хойш, сэтгүүлчид маань анхаарал хандуулан, мэдээлж, алтан хором бүхнийг тэмдэглэн, сайн чимээ бүхнийг уламжилж, Бүс ба замыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны баялаг үр дүнг нийтийн хүртээл болголоо. Би Хятадын засгийн газар, олон орны төлөөлөгчдийн нэрийн өмнөөс сэтгүүлчдийн дэмжлэг, нөр их хөдөлмөрт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэжээ.

Ши Жиньпин сэтгүүлчидтэй уулзав

Ши Жиньпин танилцуулж хэлэхдээ: энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын дугуй ширээний хурлаар, нэгдсэн албан мэдээ болон үр дүнгийн жагсаалт гаргах шийдвэр гаргалаа. Дээд уулзалтыг зохион байгуулах явц болон уулзалтын хугацаанд, талууд нийт 283 төсөл тохиролцлоо. Үүнд, дээд уулзалтын хүрээнд болсон аж ахуйн нэгжүүдийн анхдугаар их хурлаар 64 тэрбум гаруй ам долларын үнэ бүхий гэрээ хэлэлцээр байсан. Мөн өнөөдрийн дугуй ширээний хурлаар Бүс ба замыг өндөр дээд чансаатай байгуулах талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой боллоо гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ