​Иргэний байгууллагын чуулга уулзалт болов

2019-04-28 09:45:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 27-нд Бээжин хотноо Хятадын Иргэний байгууллагын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэгээс зохион байгуулсан Торгоны зам дагуу иргэний байгууллагын хамтын ажиллагааны сүлжээний II чуулга уулзалт нээлтээ хийж, 22 улс орон, бүс нутгийн иргэний 170 орчим байгууллагын төлөөлөл оролцон, "Ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, сайн сайхан амьдралаа хамтдаа цогцлооё" уриан дор санал бодлоо солилцлоо.

ХКН-ын төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга Сүн Тао нээлтийн ёслолд илтгэл тавьж: Торгоны зам дагуу орнуудын иргэний байгууллагын хамтын ажиллагааны сүлжээг байгуулах нь Ши Жиньпин даргын санаачилгыг хэрэгжүүлсэн ололт амжилт юм. Ши Жиньпин дарга Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтын нээлтийн ёслолд илтгэл тавьж, Бүс ба замын хүрээнд иргэдийн сэтгэлийг холбож, хамтын ажиллагааны сүлжээ байгуулан, гишүүд хамтран ажиллах чиг хандлагыг зааж өглөө. Энэ боломжийг ашиглан гишүүн байгууллагууд хөгжлийн үзэл баримтлалаа зөвшилцөн, Бүс ба замын бүтээн байгуулалтын тухай нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, хамтын ажиллагааны сүлжээ байгуулан, иргэдийн сэтгэлийг холбосон индэр бий болгож, хөгжлийн ашиг шимийг хамтдаа хүртэн, хамтын ажиллагааны сүлжээг шинэ шатанд гаргахаар хамтран зүтгэх ёстой гэжээ.

Тус сүлжээг 2017 оны 11-р сард Хятадын иргэний байгууллагын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг санаачилж, албан ёсоор үүсгэн байгуулсан юм. Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ