Хятад улс оюуны өмчийн эрхийг илүү сайн хамгаална

2019-04-28 11:13:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: Ши Жиньпин дарга Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтын нээлтийн ёслолд илтгэл тавьж, Хятад улс өөрчлөлт нээлтийн олон бодлого хэрэгжүүлж, гадаадад илүү нээлттэй байлгана гэжээ.

4-р сарын 27-нд Европын холбооны Азийн судалгааны газрын ахлах гүйцэтгэх захирал Аксел Гоетхалс манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Дэлхийн эдийн засгийн хөгжилд тогтворгүй хүчин олон байгаа өнөөгийн нөхцөлд Хятад улс улам өндөр түвшинд нээлттэй байлгахаа дахин амласан нь дэлхийн эдийн засагт ашигтай учраас талуудад урам өгсөн бөгөөд олон улсын нийгэмлэг үүнийг хүсэн хүлээж байна гэжээ. "Хятадын эдийн засгийн олон улс дахь байр суурь улам дээшилж, чухал дүрд тоглох болсны хирээр Хятадын эдийн засгийн салбарууд олон улсын хамтын нийгэмлэгт уусаж байгаа учраас Хятад улс өөрчлөлт хийж, улам нээлттэй байлгах нь маш зөв сонголт, логикт нийцэж байна. Энэ удаа Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэнээс гадна ирэх хэдэн жил Хятад улс илүү их арга хэмжээ авч, энэ ажлыг цаашид дэмжинэ гэж ойлгож байгаа."

Гоетхалс: Сөрөг жагсаалтыг улам багасгаж, орчин үеийн үйлчилгээний салбар, аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг бүх талаар гадаадад нээлттэй болгоно гэж Ши Жиньпин даргын хэлсэн нь маш нарийн бодит бодлого юм. Холбогдох улс орнууд боломжийг ашиглан, шинэ, чанартай хөгжлийн төлөө хичээн зүтгэх ёстой гэжээ.

Ши Жиньпин дарга чуулга уулзалтын нээлтийн ёслолд тавьсан илтгэлдээ, Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах хуулийн тогтолцоогоо бүрэн боловсронгуй болгож, албадан технологи шилжүүлэхийг хориглон, бизнесийн нууцыг хамгаалах дүрмийг боловсронгуй болгохоо мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Гоетхалс: Оюуны өмчийн эрхийг хамгаалах нь Европын аж ахуйн нэгжийг хамарсан дэлхийн хөрөнгө оруулагчдын Хятад улсад бизнес эрхлэхдээ анхаарал хандуулж буй гол асуудал юм. Өнгөрсөн хэдэн жил Хятад улс энэ салбарт зохих ахиц дэвшил гаргасан. Оюуны өмчийн эрхийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлж буй нь Хятад улс үүрэг хариуцлагаа ухамсарлаж буйн илрэл бөгөөд дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлэх юм гэжээ. "Хятад улс одоо патент бүртгүүлэх өргөдөл хамгаас илүү гаргаж буй орны нэг болсон. Энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогууд нь Хятадын дотоодын эдийн засаг ба дэлхийн эдийн засгийг хөгжилд асар их нөлөө үзүүлнэ гэж бодож байна.” Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ