Бүс ба зам дэлхийн эдийн засагт шинэ түүх бүтээв

2019-04-28 15:52:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бүс ба зам дэлхийн эдийн засагт шинэ түүх бүтээв

Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулган удирдагчдын дугуй ширээний уулзалтын хамтарсан мэдэгдлийг баталсны дараа 27-нд өндөрлөлөө. Хуралд оролцсон удирдагчид Бүс ба зам санаачлага, бусад хамтын ажиллагааны стратеги зэрэг түншлэлийн харилцааг баталж, дэд бүс, бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, цэцэглэн хөгжсөн сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээх шийдвэр зоригоо илэрхийлж, дээд хэмжээний уулзалтыг товлосон цагтаа зохион байгуулах, холбогдох дараачийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг хүслээ.

Уржнан болсон дээд хэмжээний чуулга уулзалттай харьцуулахад энэ удаагийн уулзалт нийт 283 төрлийн практик үр дүн, 64 тэрбум ам.долларын өртөг бүхий хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрч, үр дүнгийн тоо хэмжээ олон, хамрах цар хүрээ өргөн, чанар чансаа өндөр болж, Бүс ба замын бүтээн байгуулалтын тогтвортой хөгжлийг ахиулсан төдийгүй ирээдүйд өндөр чансаатай, тогтвортой хөгжлийн эерэг дохио өгсөн байна. Энэ нь улам олон улс орон, ард иргэдэд Бүс ба зам бүтээн байгуулалтад дэд бүтцээр холбогдох, харилцан зөвшилцөж, хамтран ажиллах, хөгжил дэвшил, тогтвортой хөгжлийг хангахуйц хамтын ажиллагааны түншлэлийг бий болгосныг харуулж байна.

Бүс ба зам дэлхийн эдийн засагт шинэ түүх бүтээв

6 жилийн турш, талуудын хамтын хүчин зүтгэлээр, Бүс ба замын бүтээн байгуулалт дэд бүтэцийн холболтыг үнсэндээ бүрдүүлжээ. Тэр тундаа Ази, Европын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны 6 том хонгил, төмөр зам, авто зам, усан зам, агаарын зам, төмөр замын хоолойн сүлжээ, мэдээллийн өндөр хурдтай сүлжээ зэргийг харилцан дэд бүтцээр холбосноор, хамтын ажиллагааны бүлэг төслүүд бий болж, 150 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятадтай Бүс ба зам хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.

Дэлхийн банкны саяхан гаргасан судалгааны тайлангаас үзвэл, Бүс ба зам санаачилга оролцогч орнуудын худалдааны гүйлгээг 4.1 хувиар нэмэгдүүлж, дэлхийн ачаа тээврийн хугацааг 1.2-2.5 хувиар хэмнэн, худалдааны ерөнхий өртгийг 1.1-2.2 хувиар бууруулсан төдийгүй дэлхийн шууд хөрөнгө оруулалт, худалдаа, ажлын байр, ялангуяа орлого багатай орнуудын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн юм.

Бүс ба зам дэлхийн эдийн засгийн хөгжлийн шинэ хөшүүрэг болж, глобал засаглалын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, хамтын хөгжил дэвшилд бат бөх үндэс суурь тавьсан байна. Бүс ба замын санаачлагчийн хувьд Хятад улс импортын цар хүрээг өргөжүүлж, зам дагуу орнуудын бараа худалдааны ашиг, үйлчилгээний худалдаа түргэн нэмэгдэж, зам дагуу орнуудын экспортын чухал зах зээл болж байна.

Бүс ба зам дэлхийн эдийн засагт шинэ түүх бүтээв

Стандарт Чартеред банкны нийтэлсэн "Хятад орон, Бүс ба зам өдөр ирэх тутам төлөвшиж байна" тайлангаас үзвэл, Дэлхийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллага, бодлогын чанартай банк, худалдааны банк, даатгалын компани зэрэг олон давхаргын банк санхүүгийн байгууллага Бүс ба замын хөрөнгө босголтод оролцож, "санхүүгийн нээлттэй байгууллага" ба худалдааны банк нь Бүс ба зам төслийн хөрөнгө босголтын эрэлт хэрэгцээг хангах талаар улам чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Чуулга уулзалтын үеэр, хурлын төлөөлөгчид “Шударга торгоны замыг байгуулах тухай Бээжингийн тунхаг”-ийг санаачилсан нь Хятад улс болон олон орны авилгын эсрэг олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шийдвэр зоригийн илрэл, Бүс ба замыг шударга зам, хуулийн засаглалтай зам болгох үйл ажиллагаа болжээ. Бүс ба замын ногоон хөгжлийн олон улсын холбоо байгуулсан, Хятад улс болон Их Британи, Франц, Сингапур зэрэг холбогдох орон бүс нутгийн гол гол банк санхүүгийн байгууллагатай “Бүс ба зам ногоон хөрөнгө оруулалтын зарчим”-д гарын үсэг зурж, Бүс ба замын бүтээн байгуулалтын ногоон хөгжилд чухалд зарчим индэр гаргаж өгсөн юм. Талууд НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн программыг Бүс ба замын төлөвлөлтөд уялдуулан, олон улс нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм, стандарт, хамгийн сайн практиктай уялдуулж, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, байгаль орчны хамгаалалт зэргийг зохицонгуй ахиулан, олон орон ашиг хүртэж, хамтдаа хөгжих болно. Хятадын сангийн яамны нийтэлсэн “Бүс ба зам өрийн тогтвортой чанарын шинжилгээний бүдүүвч”-д Хятад болон Бүс ба замыг хамтран байгуулагч орнууд өрийн удирдлагын түвшнээ дээшлүүлж, тогтвортой мөнгө босгохыг дэмжих юм.

2018 оны эцэс хүртэл, Хятад улс Бүс ба замын бүтээн байгуулалтад хилийн чанадад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулж, тухайн орон нутгуудад 2.4 тэрбум ам.долларыг татвар төлж, 270 мянган ажлын байр гаргажээ. Энэ онд Бүс ба замын аж ахуйн нэгжийн эздийн хурал анх удаагаа болж, хуралд оролцсон аж ахуйн нэгжийн эзэд 64 тэрбум гаруй ам.долларын хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурлаа. Энэ нь Бүс ба зам хамтын ажиллагаа олон орны ард олны сайн сайхан амьдралын төлөөх хүчин чармайлтыг хэн ч хориглож чадахгүйг харуулж байна.

Их уншсан

холбоотой мэдээ