Илтгэлийг өндрөөр үнэлж байна

2019-04-28 16:00:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

26-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтын нээлтэд "Бүс ба замын сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээн байгуулъя" сэдэвт илтгэл тавьсан юм. Энэ илтгэл олон улсын хамтын нийгэмлэгт эерэг нөлөөг үзүүлж байна. Илтгэлд дурдсан дэлхий дахинд дэд бүтцээр харилцан холбох түншлэлийн харилцаа тогтоох, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үзэл баримтлал нь олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжиж, харилцан ашигтай байдлыг бий болгон, улс орнуудын ард түмэнд улам их үр ашиг хүртээж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад илүү их хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна.
Аргентины олон улс судлалын мэргэжилтэн Патрисио Жусто, Хятадын дэвшүүлсэн Бүс ба зам санаачлага өргөн цар хэмжээний дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлсэн учраас дэлхийн хэмжээнд дэд бүтцээр харилцан холбогдох, худалдааг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзжээ.
Германы Душбургийн эдийн засгийг дэмжих газрын дарга Ральф Морер: Дэд бүтцээр харилцан холбох ньтухайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэж байна гэжээ.Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ