Зам харилцааны үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нэмэгдэв

2019-04-28 16:30:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ: 28-нд Бээжинд Зам тээврийн яам хэвлэлийн бага хурал хийв. Энэ оны эхний улиралд Хятадын зам харилцааны үл хөдлөх хөрөнгөд 488.9 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь 2018 оны мөн үеэс 4.8 хувиар нэмэгдэн, ноднингийнхоос 0.7 хувь түргэсэж, зам тээврийн эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой гараа авч, тогтвортой нэмэгдэж байна.

Зам тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч У Чүньгэний танилцуулснаар, энэ оны эхний улиралд төмөр зам, иргэний агаарын тээврийн хөрөнгө оруулалт тус тус 101.2 тэрбум, 15.5 тэрбум юаньд хүрч, тус тус 10 ба 10.7 хувиар нэмэгджээ. Авто зам, усан замд 372.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийсэн нь 3.3 хувиар, эдгээрийн дотор хурдны авто замд хийсэн хөрөнгө оруулалт 191.5 тэрбум юаньд хүрсэн нь 12.6 хувиар, дотоод урсгалтай гол мөрөнд хийсэн хөрөнгө оруулалт 11.3 тэрбум юаньд хүрсэн нь 9.3 хувиар нэмэгджээ.

У Сүньгэний хэлснээр, эхний улиралд зам харилцааны бизнесийн үйл ажиллагааны шинжтэй зорчигч тээвэр давхардсан тоогоор 4.44 тэрбумд хүрч, ноднингийнхоос 2.1 хувиар буурсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ