"Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулъя

2019-04-28 17:58:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Эко амьдрал, үзэсгэлэнт сайхан гэр орон” сэдэвт 2019 оны Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн нээлт удахгүй болох бөгөөд тус яармагт 86 олон улс, олон улсын 24 байгууллага оролцох юм. "Байгаль орчноо хамгаалж байж үр шимийг нь хүртэнэ." Энэ бол Хятад улсын дарга Ши Жиньпиний санаачилсан хөгжлийн үзэл баримтлал билээ. Тэрээр олон улсын олон талбарт Хятад улсын ногоон хөгжил, экологийн тэргүүлэх засаглалын бодлогыг гадаадынханд хандан тайлбарлаж, улс орнуудтай "Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулж, дэлхийн экологи, соёл иргэншлийн бүтээн байгуулалтын “Хятадын төсөл” -ийг ахиулахаа тодорхойлсоор ирсэн юм.

"Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулъя

Энэ бол Ши Жиньпин даргын санаачилга юм.

"Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулъя

Экологид ээлтэй, сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулъя

Экологи байгаль орчныг хамгаалж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэн, эрчим хүчний нөөцийн аюулгүй байдлыг хангах нь дэлхий дахинд тулгарч буй хамтын сорилт юм. Хятад улс олон улсын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа үргэлжлэн гүйцэтгэж, дэлхийн улс орнуудтай экологийн соёл иргэншлийн салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, үр дүнгээ хуваалцаж, экологид ээлтэй, сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулахыг хүсэж байна.

-2013 оны 7-р сарын 18-нд Экологи соёл иргэншил Гүй-Яны олон улсын чуулга уулзалтын 2013 оны жил тутмын хуралд Ши Жиньпин даргын илгээсэн захидал

"Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулъя

Байгаль орчноо хамгаалж байж үр шимийг нь хүртэнэ.

Байгаль орчноо хамгаалж байж үр шимийг нь хүртэнэ. Байгаль дэлхийгээ хамгаалах нь баялгаа ашиглахаас чухал. Байгаль өөрөө баялаг юм. Бид эдийн засгийн нэгэн үеийн хөгжлийг экологийн орчноороо хэрхэвч солихгүй. Бид экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт хийх санаачилга, үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах стратеги дэвшүүлж, үр хойчдоо цэлмэг тэнгэр, цэлгэр тал, цэнгэг устай сайн сайхан гэр орноо үлдээх ёстой.

-2013 оны 9-р сарын 7-нд Казахстаны Назарбаевын их сургуульд лекц унших үедээ Ши Жиньпин даргын хэлсэн үг

"Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулъя

Ногоон, нүүрстөрөгч багатай, орчил, тогтвортой хөгжих замыг баримтална

Экологийн соёл иргэншил хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой. Олон улсын хамтын нийгэмлэг хүч хамтран дэлхийн экологийн соёл иргэншлийг байгуулж, байгалиа хайрлаж, байгальдаа зохицон, байгалиа хамгаалах үзэл баримтлалыг бий болгон, ногоон, хүчилтөрөгч багатай, орчил, тогтвортой хөгжих замыг баримтална.

-2015 оны 9-р сарын 28-нд, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70-р чуулганы ерөнхий шүүмжлэл дээр Ши Жиньпин даргын хэлсэн үг

"Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулъя

Хүн байгаль зохицонгуй хөгжсөн орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ байдлыг бий болгоно

Хятад бол дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах үйл хэрэгт идэвхтэй оролцогч, дэлхийн эрчим хүчийг хэмнэн, шинэ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч ашиглаж байгаа хамгийн том гүрэн юм. Хятад улс инновац, зохицонгуй, ногоон, нээлттэй, нийтээр хуваалцсан хөгжлийн үзэл баримтлалын дагуу, хүн байгаль зохицонгуй хөгжсөн орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ байдлыг бий болгоно.

-2015 оны 11-р сарын 30-нд, Парисын цаг уурын өөрчлөлтийн их хурлын нээлтийн ёслолд Ши Жиньпин даргын хэлсэн үг

"Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулъя

Хүрээлэн буй орчныг сайжруулах нь үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлж буй хэрэг юм.

Шинэ гараан дээр, бид ногоон хөгжлийг хэлбэрэлтгүй ахиулж байж, улам их үр дүнд хүрнэ. Би “Байгаль орчноо хамгаалж байж үр шимийг нь хүртэнэ" гэж олонтоо онцолж байсан. Байгаль орчныг хамгаалах нь үйлдвэрлэх хүчнийг хамгаалж буй хэрэг юм. Маш энгийн энэ логикийг улам олон хүн хүлээн зөвшөөрдөг болсон.

-2016 оны 9-р сарын 3-нд Их Хорийн Үйлдвэр худалдааны дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд илтгэл тавихдаа Ши Жиньпин даргын хэлсэн үг.

"Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулъя

Ногоон, нүүрстөрөгч багатай, орчил, тогтвортой хөгжлийн замыг баримтална

Бид хүн байгалийн нэгдэл, байгалийг эрхэмлэх үзэл баримтлалын дагуу, үүрдийн хөгжлийн замыг эрэлхийлэх ёстой. Бид үйлдвэрлэл амьдралын ногоон, нүүрстөрөгч багатай, орчил, тогтвортой арга хэлбэрийг санаачилж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг тэнцвэртэй ахиулан, хөгжингүй, чинээлэг, сайн сайхан экологийн орчин бүхий хөгжлийн замыг тасралтгүй өргөжүүлэх ёстой"

-2017 оны 1-р сарын 18-нд Женев дэх Үндэстнүүдийн ордонд "Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа зөвшилцөж, хамтдаа цогцолъё" дээд хэмжээний хуралд тавьсан илтгэлдээ Ши Жиньпин даргын хэлсэн үг.

"Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулъя

Үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулна

Хятад улс экологи байгаль орчноо хамгаалахыг ихэд чухалчилж, байгаль орчныг хамгаалж байж үр шимийг нь хүртэх үзэл баримтлалын дагуу, хүн, байгаль зохицож, зэрэгцэн оршиж, ногоон, тогтвортой хөгжлийн замыг баримталж байна. Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг бүх талаар хэрэгжүүлж, үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулна.

-2018 оны 7-р сарын 7-нд Экологи соёл иргэншил Гүй-Яны олон улсын чуулга уулзалтын 2018 оны жил тутмын хуралд илгээсэн Ши Жиньпин даргын захидал

"Сайн сайхан дэлхий ертөнц"-ийг хамтдаа байгуулъя

Бүх дэлхийн экологийн соёл иргэншлийг хамтдаа байгуулна

Бүх дэлхийн экологийн соёл иргэншлийг хамтдаа байгуулж, бүх дэлхийн байгаль орчны засаглалд идэвхтэй оролцон, дэлхийн байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг зохицуулах төсөл хэрэгжүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах олон улсын хамтын ажиллагааг удирдах хэрэгтэй.

-2018 оны 5-р сар Бүх Хятадын экологи, байгаль орчныг хамгаалах их хуралд Ши Жиньпин даргын хэлсэн үг

Их уншсан

холбоотой мэдээ