​Ши Жиньпин ДЦЯ-гийн нээлтийн ёслолд үг хэлэв

2019-04-29 10:18:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 28-нд Бээжин хотын Яньчинд Хятад улсын дарга Ши Жиньпин 2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн нээлтийн ёслолд оролцон, "Эко амьдрал, үзэсгэлэнт гэр орноо хамт байгуулъя” сэдвээр үг хэлж, эх байгальтай зохицон, экологийг хамгаалах ногоон хөгжлийн үзэл баримтлалаа онцлон мэдэгдлээ. Тэрээр: Эх дэлхий бол хүн төрөлхтний оршин амьдрах цорын ганц гэр орон юм. Улс орнуудтай хамтран үзэсгэлэнт сайхан эх дэлхийн гэр орон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин ДЦЯ-гийн нээлтийн ёслолд үг хэлэв

Ши Жиньпин: Нэгд бид байгальд ээлтэй байх ёстой. Хоёрт, ногоон хөгжлийг баримтлах ёстой. Гуравт, эх байгальдаа хайртай байх ёстой. Дөрөвт, шинжлэх ухаанч засаглалын үзэл санааг баримтлах ёстой. Тавд, хамтран ажиллаж, хамтдаа зохицуулах ёстой гэж онцоллоо.

Ши Жиньпин ДЦЯ-гийн нээлтийн ёслолд үг хэлэв

Ши Жиньпин: Өчигдөр Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалт бүрэн амжилттай өндөрлөлөө. Бүс ба замыг хамтран байгуулах нь нээлттэй хөгжлийн замыг тавих явдал, ногоон хөгжлийн замнал байх ёстой. Хятад улс улс орнуудтай хамтран үзэсгэлэнт сайхан эх дэлхийн гэр орон, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад бэлэн байна. Экологийн соёл иргэншлийг бүтээн байгуулах нь одоо төдийгүй мянга мянган жилд үр ашигтай ажил юм. Бид одоогоос эхэлж өөрийн биеэрээ оролцон, үеийн үедээ уламжлах ёстой гэжээ. Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ