​Эко амьдралын төлөө юу хийх хэрэгтэй вэ?

2019-04-29 11:12:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ойрд, хог хаягдалтай холбоотой олон улсын хоёр мэдээ олны анхаарлыг татлаа. Нэг нь Канадаас ирж буй хог хаягдлын талаар Филиппиний тал дургүйцэж: Буцаагаад аваад яв, эсвэл Канадтай 'дайн зарлана'! гэсэн бол нөгөө нь, Америкиас ирж буй хог хаягдлыг Малайзын тал хүлээн авахаас татгалзаж: Хөгжсөн орнууд Малайзыг хогийн цэг гэж үзэх ёсгүй гэж тодорхой өгүүлжээ.


Эко амьдралын төлөө юу хийх хэрэгтэй вэ?

Хог хаягдлыг шийдвэрлэх нь өчүүхэн мэт хэрнээ сайтар зохицуулж чадахгүй бол наанадаж хөршүүдийн хооронд зөрчил үүсгэж, цаашлаад олон улсын мөргөлдөөн, улс хоорондын тэмцэл бий болгож мэдэх юм. Үзэсгэлэнт гэр орноо байгуулахад хог хаягдлаа бусад оронд аваачин хаяж, муу муухайгаа бусдад үүрүүлж болохгүй. Хүн төрөлхтөн ногоон хөгжлийн ойлголтын дагуу, эко амьдралын арга хэлбэр бий болгох ёстой.


28-нд "Эко амьдрал үзэсгэлэнт гэр орон" сэдэвт 2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг албан ёсоор нээгдэж, 110 улс орон, олон улсын байгууллага тус яармагт дэлхийн хүмүүст 1200 гаруй төрлийн шилдэг шинэ сортын ургамлыг танилцууллаа. Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд Хятадын экологийн соёлын түүх ба бодит үйл ажиллагааг уялдуулж, олон орон үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнц, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахыг уриалсан юм.


Хэдийгээр аж үйлдвэржилт хүн төрөлхтөнд маш их эд баялаг бүтээсэн боловч хөгжлийн явцдаа хүмүүс хүрээлэн буй орчноо эвдэж сүйтгэсээр ирлээ. Энэ нь Лондон "Манангийн нийслэл" гэгдэж байсны шалтгаан юм. 1960-аад онд, Америкт голын урсгал ноцтой бохирдсноос болж гал түймэр гарч байжээ. Хятад улс ч өнгөрсөн он жилүүдэд олон төрлийн бохирдлын хор хөнөөлийг амсаж байлаа. Хятад улс нэлээд эртнээс эдийн засгийн хөгжлийн загварыг судалж эхэлсэн, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг ч эхлүүлсэн юм. 2012 онд ХКН-ын XVIII их хураар анх удаа экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулж, Ши Жиньпиний "Байгаль орчноо хамгаалж байж үр шимийг нь хүртэх" экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг ойрын жилүүдэд илүү өргөн хүрээнд хүлээн авч, дэмжих болжээ. 2018 онд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулах ажлыг Хятадын үндсэн хуулийн засвар оруулах төсөлд бичиж оруулсан юм.


Эко амьдралын төлөө юу хийх хэрэгтэй вэ?

Сүүлийн жилүүдэд, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт Хятадын хурдтай хөгжлийн замд орсноор, тэнгэр нь улам хөх, уул нь улам ногоон, ус нь улам тунгалаг болсон. NASA-гийн нийтэлсэн хиймэл дагуулын бүртгэлээс үзвэл, 20 жилийн өмнөхтэй харьцуулбал, дэлхий дахин улам ногоорч байна. Үүний гол хүчин зүйлийн нэг нь Хятад улс ойжуулалтын ажлыг идэвхтэй хийсэнд оршино гэжээ. Хятадын олон хотын цэцэрлэгт хүрээлэнгийн дизайн, цэцэрлэгжүүлэх ажил хамгийн их ирээдүйтэй ажил мэргэжил боллоо.


Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд байгаль орчныг хохироохгүй байхын аргагүй гэж олон хүн үздэг бол хөгжил ба байгаль орчныг хамгаалахыг тэнцвэртэй байлгах загварыг хайх ёстой гэж ихэнх Хятадууд үзэж байна. Энэ талаар Хятад улс үр өгөөжийг хүртэгч төдийгүй идэвхтэй оролцогч, хэрэгжүүлэгч юм. Хятадын цэвэр эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт олон жил дэлхийд тэргүүлж, шинэ эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар ч дэлхийд тэргүүлж байна. Байгаль орчныг хамгаалахын тулд хийсэн эдгээр хөрөнгө оруулалт Хятадын эдийн засгийн хөгжлийг улам ахиулж байна.


Ши Жиньпин даргын хэлсэнчлэн, Хүн төрөлхтөн хамтдаа экологи, байгаль орчны сорилттай тулгарч байхад хүчээ нэгтгэн хувь заяаны хамтын цогц байгуулах ёстой. Аль ч орон бусдаас салж өөрөө хөгжиж чадахгүй. Энд онцолж хэлэхэд, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, зарим арал улсууд далайн түвшин дээшилж буй заналхийлэлд өртөж, улс орон устах аюул тулгарч буй бөгөөд цаг уурын онцгой байдлаас болж олон орон гамшигт өртөж байна. Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зохицуулах нь дэлхийн улс орнуудын үүрэг хариуцлага болж байгаа юм.


Эко амьдралын төлөө юу хийх хэрэгтэй вэ?

Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт өндөрлөсний дараахан Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг эхэлсэн. Бүс ба замыг нээлттэй хөгжлийн зам болгон бүтээн байгуулах төдийгүй ногоон хөгжлийн зам болгох ёстой. Бүс ба зам улс орнуудыг дэд бүтцээр холбох төдийгүй ард түмнийх нь хувь заяаг нэгтгэж байна. Ногоон хөгжил нь хүмүүсийн өнөөгийн ашиг сонирхолтой холбоотой төдийгүй ирээдүйн хөгжилтэй холбоотой гэж улс орнуудын удирдагчид нийтлэг ойлголтод хүрсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ