Ван И Бүс ба замын тухай ярьсан нь

2019-04-29 11:26:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4-р сарын 25-27-нд Бээжин хотноо Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. 28-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И чуулга уулзалтын үр дүнгийн талаар хэвлэлд ярилцлага өгсөн юм.

Саяхан Бээжинд олны анхаарлыг татсан Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт өндөрлөлөө. Та энэ чуулганы гол үр дүнгийн талаар танилцуулна уу.

Ван И: 4-р сарын 25-27-нд Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалт амжилттай боллоо. Чуулга уулзалт "Бүс ба замыг хамтдаа байгуулж, сайн сайхан ирээдүйг цогцолцгооё" уриан дор болсон. Чуулга уулзалтын хугацаанд нээлтийн ёслол, удирдагчдын дугуй ширээний уулзалт, дээд хэмжээний хурал, 12 удаагийн салбар форум, 1 удаагийн аж ахуйн нэгжийн эздийн хурал боллоо. Хятад зэрэг 38 орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ОУВС-гийн ерөнхий захирал зэрэг 40 удирдагч дугуй ширээний уулзалтад оролцсон. Чуулга уулзалтад 150 орон, олон улсын 92 байгууллагын 6000 гаруй зочид оролцлоо.

Энэ удаагийн хурал бол 2019 оны Хятадын гадаад харилцааны хамгийн чухал үйл явдал юм. Ши Жиньпин дарга хэвлэлийн бага хуралд чуулга уулзалтын үр дүнг бүх талаар танилцуулсан. Ши Жиньпиний хэлсэн үг, дугуй ширээний уулзалтын хамтарсан албан мэдээ, үр дүнгийн жагсаалт зэрэг гурван талын бодит агуулгын хувьд, үр дүнгийн 6 том үзүүлэлтийг дүгнэж болно.

Нэгд, Бүс ба замыг хамтдаа чанартай байгуулах зорилтоо тогтоож, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Хоёрт, дэлхий дахин харилцан саадгүй холбогдох түншийн харилцаа тогтоож, уялдаатай хөгжинө. Гуравт, баялаг, бодит үр дүн гаргаж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрнэ. Дөрөвт, орон нутаг ба аж үйлдвэр, худалдааны салбар хоорондоо шинэ индэр байгуулж, хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлнэ. Тавд, Бүс ба зам хамтын ажиллагааны бүтцийг сайжруулж, тулгуур систем бүрдүүлнэ. Зургаад, төрийн тэргүүн нарын гадаад харилцааны удирдах үүргийг ашиглаж, хоёр талт харилцааг гүнзгийрүүлнэ гэжээ.

Бүс ба зам санаачилгыг дэвшүүлээд 6 жил болж байна. Дараачийн шатанд Хятад улс Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааг хэрхэн ахиулах вэ? Таны хүсэл эрмэлзэл юу вэ?

Ван И: 6 жилийн турш, Бүс ба замыг хамтран байгуулах ерөнхий бүтцийг бүрдүүлж, "далайцтай" болголоо. Дараачийн шатанд Ши Жиньпин даргын II чуулга уулзалтын үеэр олон орны удирдагчтай хамт гаргасан төлөвлөгөөний дагуу бид урьдыг залгамжилж, үргэлжлэн хөгжүүлж, талуудтай хамт Бүс ба замыг чанарын өндөр түвшинд бүтээн байгуулахыг ахиулна.

Шинэ гараан дээр, бид хамтдаа хөгжих чиглэл, хүнээр төв болгосон үзэл баримтлалаар явна. Бид бүх дэлхийн дэд бүтцээр холбогдох түншийн харилцааг идэвхтэй бий болгож, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандарт, практикийг уялдуулна. Аажмаар олон давхаргын хамтын ажиллагааны бүтцийг бүрдүүлж, ажилч хэрэгч хамтын ажиллагааг бодитоор ахиулна.

Бүс ба замын хамтын бүтээн байгуулалт Хятад улс болон дэлхийн хамтын ажиллагааны хамтдаа амжилтад хүрэх цаг үеийг төлөвлөсөн. Бид Бүс ба замыг хамтдаа байгуулж, чанартай хөгжинө. Бид түнштэйгээ үр өгөөжөө хуваалцана. Бид олон орны ард түмэн улам аз жаргалтай, улам сайн сайхан дэлхий ертөнц, хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахыг ерөөе гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ