​Залуучууд улам их амжилт гаргахыг хүсэв

2019-04-30 16:10:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Залуучууд улам их амжилт гаргахыг хүсэв

30-нд Бээжин хотноо "5-р сарын 4-ний залуучуудын баяр"-ыг угтаж хурал цуглаан зохиож, "5-р сарын 4-ний хөдөлгөөн"-ий 100 жилийн ойг тэмдэглэлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Орчин үеийн залуучууд эх оронч үзэл, хүн төрөлхтнийг хайрлан хамгаалах үзэлтэй байж, Хятадын үндэстнүүдийн соёл иргэншлийг хүндэлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандалтыг биелүүлэхийн төлөө, Бүс ба замыг хамтдаа байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хичээн зүтгэх хэрэгтэй хэмээн онцолжээ.

Залуучууд улам их амжилт гаргахыг хүсэв

1919 оны 5-р сарын 4-нд, Парисын энх тайвны хурлаар, умардын цэргийн эрхтний засгийн газар бууж өгч, ялагдал хүлээх үед, Хятадын дэвшилтэт залуу сэхээтнүүд улс орноо хамгаалах аугаа их эх оронч хувьсгалыг эхлүүлснээр, олон газрын ард түмэн идэвхтэй оролцон, Хятадын үндэстнүүдийг аюул заналхийллээс хамгаалсан билээ. Энэхүү хөдөлгөөн марксизмыг Хятадад уламжилсан юм.

"5-р сарын 4-ний хөдөлгөөн" бол Хятадад үүссэн нийгмийн хувьсгалын аугаа их үйл хэрэг, үзэл суртлын агуу их хөдөлгөөн, шинэ соёлын хөдөлгөөн төдийгүй Хятадын үндэстнүүдийн сэргэн мандах замналын эхлэл хэмээн Ши Жиньпин үзсээр ирсэн юм. Тэрээр: Хятадын залуучууд алсын хараатай, улс орноо хайрлах үзэл баримтлалтай, аугаа их бүтээлч сэтгэлгээтэй. Тэд бол Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргээн мандалтыг биелүүлэх манлайлагч гэжээ.

Залуучууд улам их амжилт гаргахыг хүсэв

100 жилийн дараа өнөөдөр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын үйл явц шинэ эринд орж, Хятадын залуучууд шинэ үүргээ ухамсарлан, шинэ үүрэг гүйцэтгэхийг уриалан дуудаж байна. Үүнд гол нь эх оронч үзлээр цөм болгосон “5-р сарын 4-ний үзэл санаа”-г баримтлах явдал юм.

Ойрд “I Am Made in China” буюу “Намайг Хятадад үйлдвэрлэсэн" гэдэг англи үг Хятадын нийгмийн сүлжээнд мода болж байна. Энэ үгийг хэлсэн хүн бол Хятадын ширээний теннисийн алдартай тамирчин Ма Лүн. Тэрээр саяхан Унгарт болсон Дэлхийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйн ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд орж, уг тэмцээнд гурав дараалан аваргалсан юм.

Ма Лүний хэлсэн үг өнөөгийн Хятадын залуучуудын бодол сэтгэлийн толь юм. Хүндрэл бэрхшээлийг туулж хүсэл мөрөөдлөө биелүүлэх агшнаа өөрийн эрхгүй илэрхийлсэн сэтгэл юм. Ялангуяа эх орноороо бахархсан сэтгэлээ туйлын үнэн бодитоор илэрхийлжээ. “I Am Made in China” хэмээх үг залуучуудын ашиглаж буй нийгмийн сүлжээнд түгэн дэлгэрч, интернет ашиглагчдын талархлыг хүлээн, олон хүн сэтгэгдлээ хуваалцаж байна. Хүмүүс энэ үгээр 100 жилийн өмнө болж өнгөрсөн 5-р сарын 4-ний хөдөлгөөнд хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Залуучууд улам их амжилт гаргахыг хүсэв

Өнөөдрийн Хятад оронд 5-р сарын 4-ний хөдөлгөөний 100 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. 40 жилийн өөрчлөлт нээлтийн үр дүнд Хятад улс дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болсон боловч Хятадын үндэстний аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх шинэ аянд орчин үеийн Хятадын залуучуудын шаргуу хөдөлмөр, хариуцлага шаардлагатай юм.

Хятад улсын дарга Ши Жиньпин залуучуудын ажлыг чухалчилж, олон салбарын, Хятадын төдийгүй гадаадын залуустай ч найзалдаг. Тэрээр олон удаа “Залуус мандвал улс орон мандаж, залуус хүчирхэг бол улс орон хүчирхэг болно” гэж хэлж байлаа. Саяхан тэрээр АНУ-ын дунд сургуулийн хятад хэл сурч байгаа сурагчид хариу захиа бичиж, хятад хэлийг сайн сурч, Хятад улсыг ойлгож, улам олон найз нөхөдтэй болохыг ерөөсөн билээ. Мөн саяхан өндөрлөсөн Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтаар тохиролцсон жагсаалтад Хятадын засгийн газрын дэвшүүлсэн хамтын ажиллагааны 26 төслийн 5 нь залуучуудтай холбоотой байна.

Залуучууд улам их амжилт гаргахыг хүсэв

Залуу үеийг хүмүүжүүлж, ёс суртахуунтай, оюун ухаантай, эрүүл чийрэг, боловсролтой, хөдөлмөрч, бүх талаар хөгжсөн социализмыг бүтээн байгуулагч, залгамжлагч болгох нь Хятадын ирээдүйтэй холбоотой стратегийн чухал үүрэг мөн. Энэ тухай Ши Жиньпин дарга ХКН-ын бүх шатны намын хороо, засгийн газар, нийгэм даяараа залуучуудыг халамжлан анхаарч нийгэмд хөл тавих замч болохыг шаарджээ. Тэрээр: Социалист орчин үеийн хүчирхэг орон болгон бүтээн байгуулж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх нь буухиа тэмцээн юм. Бид залуусаараа амжилт гаргуулах итгэл дүүрэн байна. Залуучууд ч амжилт гаргахыг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ