​Ши Жиньпиний хэлсэн үг урам хайрлав

2019-05-02 16:28:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпиний хэлсэн үг урам хайрлав

Синьхуа агентлагийн мэдээ: 4-р сарын 30-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 5-р сарын 4-ний хөдөлгөөний 100 жилийн ойн хуралд үг хэлсэн юм. Гадаадад суралцан амьдарч буй залуус Ши Жиньпин даргын хэлсэн үгэнд урам орж, цаг үеийн үүрэг хариуцлагаа ухамсарлан, Хятадын үндэстний аугаа их сэргэн мандалтад хүчин зүтгэл оруулна гэжээ.

Америкийн Лонг Исланд их сургуулийн магистрант Сүнь Ли-Юань: Эх орон бол гадаадад суралцаж буй бидний хамгийн хүчтэй өмөг түшиг юм. Эх оронч үзэл бол 5-р сарын 4-ний хөдөлгөөний үзэл санааны цөм, манай үндэстний үзэл санааны цөм бөгөөд Хятадын үндэстнүүд эв санаа нэгдэн, цөхөршгүй зүтгэх үзэл санааны холбоос юм. Шинэ эриний Хятадын залуусын хувьд бид залуу нас, хүч хөдөлмөрөөрөө шинэ амжилт гаргахын төлөө хичээн зүтгэнэ гэжээ.

Их Британийн Кембрижийн их сургуулийн Хопкинсон лабораторийн пост доктор Жан Цэнь: Залуус бол улс орон, дэлхий дахины ирээдүй юм. Хятадын мөрөөдөл дэлхий дахины мөрөөдөлтэй нягт холбоотой. Гадаадад суралцаж буй залуус Хятадын түүхийг тайлбарлагч, гадаад дотоодын солилцоог дэмжигч юм гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ