"Бүс ба зам" эдийн засгийн цогц дэлхийн эдийн засгийн 2-р том цогц болно
5-р сараас хойш, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын тухай судалгааны хоёр тайлан хүмүүсийн анхаарлыг их татлаа.
Үүний нэг нь Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвөөс удирдсан дотоод гадаадын зөвлөхүүдийн 7-нд Бээжинд нийтэлсэн "Бүс ба зам" худалдаа, хөрөнгө оруулалтын индекс тайлан" болно. Уг тайлан НҮБ-ын холбогдох тоо баримтын дагуу задлан шинжиж: "Бүс ба зам" эдийн засгийн цогц нэгэнт хойд Америкийн чөлөөт худалдааны бүсээс давж, зөвхөн Европын Холбооны дараа орж буй дэлхийн эдийн засгийн 2-р том цогц болсноор, худалдааны ашиг нэн товойм болж байна.
Дэлхийн судалгааны нэрт байгууллага болох Moody's компанийн тайланд тэмдэглэхдээ: Хятадын дэвшүүлсэн "Бүс ба зам" санаачлага нь дэд бүтцийн томоохон төслийн бүтээн байгуулалтаар дамжин төсөл хэрэгжүүлэгч орны үйлдвэрлэлийн хүчнийг дээшлүүлж, эдгээр орны сүүлийн үеийн эдийн засгийн хөгжил болон урт хугацааны өсөлтийн нөөц хүчинд хувь нэмэр оруулсан байна гэжээ.
"Бүс ба зам" худалдаа, хөрөнгө оруулалтын индекс тайланд: "Бүс ба зам" эдийн засгийн цогцын дэлхийн худалдаан дахь оролцоог 2017 онд 55.2 хувь хүртэл дээшилсэн байна. Үүний зэрэгцээ, эдийн засгийн цогцын гишүүд хоорондын худалдааны хэмжээ дэлхийн нийт худалдаанд эзлэх хэмжээг 13.4 хувь хүртэл дээшилж, Умарт Америкийн чөлөөт худалдааны бүсээс даван, ЕХ-ны дотоодын дотоодын худалдааны 65 хувьтай тэнцэж байна гэж тэмдэглэжээ. "Бүс ба зам" эдийн засгийн цогц нь дэлхийн үндсэн дамнасан хөрөнгийн гүйлгээнд 31.6 хувийг эзэлж байгаа нь Умарт Америкийн чөлөөт худалдааны бүсий эзэлж байгаа 23 хувь, ЕХ-ны 21.2 хувиас хол давж, дэлхийн хамгийн чухал гадаад хөрөнгийн гүйлгээний газар болсон хэмээн судалгааны багийн гишүүн Жан Мөнань үзсэн байна.
Худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлт нь дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих чухал хүчин зүйл юм. "Бүс ба зам" худалдаа, хөрөнгө оруулалтын индекс тайлангийн гаргасан тодорхой тоо баримт нь "Бүс ба зам"-ыг хамтаар бүтээн байгуулахад холбогдох улс орон, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нэмэгдүүлж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дайчилсан төдийгүй дэлхийн эдийн засгийн бэрхшээлийг үр ашигтай даван туулахад хувь нэмэр оруулсан юм.
Энэ судалгааны дүнг судалгааны Moody's компанийн тайлан гэрчилсэн байна. 12 улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийн нөөц хүч болон ойр дунд хугацааны макро эдийн засгийн тогтвортой байх эрсдэлд судалгаа хийсэн Moody's-ын тайланд: Пакистан, Монгол, Казахстан, Камбож нь “Бүс ба зам” төслөөс хамгийн их ашиг олох эдийн засгийн өсөлтийн нөөц хүчтэй улсууд гэж дүгнэжээ.
Хоёр жилийн өмнө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны анхны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд: “Зам дагаж хөгжих гэж Хятад үг байдаг. Хятад улстай хамтран энэ замыг бүтээн байгуулж, тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэн, бүх хүмүүст үр өгөөжийг нь өгөхөд НҮБ бэлэн байна. ” гэжээ.
Одоо харахад “Зам” болон “Холбох” гэдэг нь авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн хүрээг давж, улс орнуудын бараа бүтээгдэхүүн, хөрөнгө мөнгө, технологи, хүмүүнлэгийн салбарыг хамарсан олон салбарыг холбох явдал болж байна. Хятад улсын дарга Ши Жиньпин : “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулахын гол нь холболтын асуудал юм. Бид дэлхий дахиныг холбосон түншлэлийн харилцааг байгуулж, хамтаар цэцэглэн хөгжих ёстой.” гэж хэлж байсан юм.