Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл Бээжинд зохиогдоно

2019-05-09 16:16:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 9-нд Бээжинд болсон Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлаар Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл 5-р сарын 15-нд Бээжинд нээгдэнэ гэж мэдэгдэв. Хятад улсын дарга Ши Жиньпин хурлын нээлтэд оролцон, илтгэл хийж, холбогдох арга хэмжээнд оролцох болно. Камбож, Грек, Сингапур, Шри Ланка, Армен зэрэг улс орны тэргүүн, засгийн газрын тэргүүн, Монгол улсын удирдагч, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нар хуралд оролцон, Азийн 47 орон болон Азиас бусад орны төлөөлөгчид холбогдох арга хэмжээнд оролцох болно.

Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл "Азийн соёл иргэншлийн туршлага солилцох, хувь заяаны хамтын цогц" уриан дор зохиогдож, хурал нь нээлт, салбар форум, Азийн соёлын карнавал, Азийн соёлын долоо хоног арга хэмжээгээр бүрдэж, хуралд оролцох гадаад дотоодын удирдагч, олон улсын байгууллагын тэргүүн нар соёлын хамтын ажиллагаа, туршлага солилцох хүрээнд ярилцаж, хамтдаа зөвшилцөх болно. Яриа хэлцлийн үеэр Азийн соёлын карнавал зохиож, Бээжин, Ханжөү, Гуанжөү, Чэндүд Азийн амтат хоолны баяр зохиох болно. Хятадын тал: Азийн соёлын яриа хэлцлийн хурал зохион байгуулж, Ази болон дэлхийн ард иргэдийн бүтээсэн соёлын үр дүнг уламжлан хөгжүүлж, өөр өөр улс орон, соёл иргэншил хоорондын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох ажлыг дэмжин, хүн төрөлхтний соёлын хөгжлийг илүү хөгжүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулахыг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ