Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл болно

2019-05-09 18:40:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл 5-р сарын 15-нд Бээжинд нээгдэнэ. Хятад улсын дарга Ши Жиньпин хурлын нээлтийн холбогдох арга хэмжээнд оролцон, илтгэл хийнэ. Камбож, Грек, Сингапур, Шри Ланка, Армен зэрэг орны төр засгийн тэргүүн нар, Монгол улсын удирдагч, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нар хуралд оролцон, Азийн 47 орон болон Азиас бусад орны төлөөлөгчид холбогдох арга хэмжээнд оролцоно.

Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл "Азийн соёл иргэншлийн туршлага солилцох, хувь заяаны хамтын цогц" уриан дор зохиогдож, хурал нь нээлт, салбар форум, Азийн соёлын карнавал, Азийн соёлын долоо хоног арга хэмжээгээр бүрдэж, хуралд оролцох гадаад дотоодын удирдагч, олон улсын байгууллагын тэргүүн нар соёлын хамтын ажиллагаа, туршлага солилцох хүрээнд ярилцаж, хамтдаа зөвшилцөх болно. Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн хурлыг зохион байгуулах комиссын орлогч дарга, гүйцэтгэх зөвлөлийн орлогч дарга Шюй Линь: "Хурал нь Азийн бүх улс орныг оролцуулсан, дэлхий бүх соёл иргэншилд чиглэсэн нээлттэй хурал юм. Хуралд Азийн 47 орны төлөөлөгчид оролцож, Азийн бүх орныг хамарч байна. Төлөөлөгчид утга зохиол, урлаг соёл, кино урлаг, соёлын дурсгалт зүйл зэрэг салбарын нөлөө бүхий эрдэмтэн судлаач, мөн хэвлэл мэдээлэл, залуучуудын төлөөллүүд хуралд оролцоно. Энэ нь өөр өөр соёл иргэншил хоорондын харилцаа, туршлага солилцох, хамтдаа урагшлахад маш сайн боломж юм."

Хурлын үеэр 110 төрлийн арга хэмжээ зохиогдож, Азийн соёл иргэншлийг үзүүллэг, Азийн хоол хүнсний үзэсгэлэн, Азийн соёлын хамтарсан үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ нь ард иргэдэд соёлын содон гайхамшгийг мэдрүүлэх болно. Мөн Азийн биет бус соёлын өвийн үзэсгэлэн, Азийн урлагийн бүтээлийн үзэсгэлэн зэрэг соёл урлагийн арга хэмжээ олон нийтэд хүрэх болно.

Ази тивт дэлхийн гуравны хоёр хувийн хүн ам, 1000 гаруй үндэстэн, 47 орон, Исламын, Христийн, Энэтхэгийн, Хятадын гээд олон соёл иргэншлүүд байдаг бөгөөд олон соёл иргэншил зэрэгцэн оршсон бүс юм. Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл нь өөр өөр соёлын иргэншил хоорондын туршлага солилцох, харилцан нөхөж, хамтдаа урагшлахад ихээхэн ач холбогдолтой юм.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ