Бүс ба зам Хамбург боомтыг хөгжүүлж байна

Алтаннавч 2019-05-11 16:19:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Германы канцлер Ангела Меркель Хамбург боомтод айлчлахдаа: Хамбург боомтын далай, төмөр замын нэгдсэн тээвэрлэлт эрчтэй хөгжих хандлагатай бөгөөд олон дээд амжилт тогтоосон. Үүнд Хятадын оруулсан хувь нэмэр чамгүйих юм гэжээ. Нээлттэй худалдаа нь тэнгисийн тээвэрлэлт зэрэг талаар Германы эдийн засгийг урт хугацаанд хөгжүүлж чадна гэж тэрээр онцолжээ.

Хамбург нь Германы хамгийн том ерөнхийлсөн боомт бөгөөд Хойд Европ дахь төмөр замын хамгийн чухал тээврийн төв юм. Сүүлийн жилүүдэд далай, төмөр замын нэгдсэн тээвэрлэлтийн салбар ихээхэн хөгжсөн тул энэ нь Герман улсын дэлхийтэй холболдох чухал үүд хаалга болжээ. Тэрээр: Хамбург боомтын худалдааны хамгийн том түнш болох Хятад улс үүнд асар их үүрэг гүйцэтгэсэн гэж магтан сайшаасан байна. Тэрээр мөн Хамбург боомт Хятадын Бүс ба замдагуух чухал хот юм. Хоёр талын худалдааны хөгжлийн сайн хандлага нь Бүс ба зам санаачлагын хүрээнд дэх шударга, эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааны практик үлгэр жишээ болсон гэжээ. Меркелийн үзэж буйгаар, өдөр ирэх тусам уялдаа холбоотой болж байгаа дэлхийд олон улсын хамтын нийгэмлэг тэгш шударга худалдааны зарчмын дагуу нийтлэг ойлголтод хүрэх талаар ярилцаж байгаа бөгөөд худалдааг ивээх үзлийг мөрдөх нь сөрөг нөлөө лавчирна. Худалдааны саад тотгорыг арилгах, эрх чөлөөг дэмжих нь хөгжлийн ерөнхий чиг хандлага юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ