Дэлхийн цаг уурын байгууллагын "Хүндэтгэлийн өдөр" арга хэмжээ болов
2019 оны Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг 11-нд Дэлхийн цаг уурын байгууллагын "Хүндэтгэлийн өдөр" арга хэмжээг угтан авлаа. Энэ удаагийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн экологи, цаг уурын үзэсгэлэнгийн бүс нь "цаг уур, хүрээлэн буй орчин ба амьдрал " харилцаанд анхаарал хандуулж, уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний соёл иргэншилтэй нягт холбоотой гэдгийгтайлбарлажээ.
Дэлхийн цаг уурын байгууллагын нарийн бичгийн даргынтуслах Жан Вэньжянь арга хэмжээний үеэр хэлэхдээ, Дэлхийн цаг уурын байгууллагын цаг уурын байдлын тухай мэдэгдлээс үзэхэд, 2018 онд, 62 саяшахам хүн өртсөнбайгалийн гамшиг ньцаг агаар, уур амьсгалын үйл ажиллагаатай холбоотойбөгөөд экологийн орчин муудаж буйтайч холбоотой юм. Дэлхийн цаг уурын дулаарал, өөрчлөлтийн улмаас эдийн засаг, нийгэмд учруулах үр дагавар өдөр ирэх тусмаа хурцдаж буй өнөөгийн нөхцөлд, Дэлхийн цаг уурын байгууллага гишүүдийн авч буй арга хэмжээ, гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг дэмжиж, экологийн бүхий л системийг байнга шинжилж, эрх мэдэл бүхий мэдээлэл, үйлчилгээг хангаж байна гэжээ. Ренчинсоо