"Одод орших хязгаар" тайлан тоглолт Хөх хотод боллоо

2019-05-12 16:44:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Одод орших хязгаар" тайлан тоглолт Хөх хотод боллоо

5-р сарын 11-нд, Өвөр Монголын Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн Дуу хөгжмийн танхимдӨвөр Монголын залуу дуучин Нарсын “Одод орших хязгаар” тайлан тоглолт боллоо. Мөн өдөр залуу дуучин маань хоёр жилийн хугацаанд бүтээсэн монгол түмнийхээ дунд алдартай Ордос ардын 12 дууг багтаасан “Сайхан” цомгоо олны хүртээл болголоо.

"Одод орших хязгаар" тайлан тоглолт Хөх хотод боллоо

Шинээр төрсөн “Сайхан” цомгийнх нь хувьд Машжаргалын уран бүтээл, мөн өөрийнх нь дуулах дуртай “Сайхан” хэмээх дуугаар нэрлэсэн төдийгүй сайхан Ордос нутаг нь сайхан Нарсаагаа төрүүлж, сайхан Нарсаа нь сайхан уран бүтээлээрээ сайхан нутагтаа ая дууны бэлэг барьж байна хэмээх сайхан утга агуулгатай ажээ. “Одод орших хязгаар”-т олноос онц гэрэлтэх нэгэн “од” ийнхүү урлагийн шинэ аянаа эхлүүлэхэд бэлэн болоод байна.

"Одод орших хязгаар" тайлан тоглолт Хөх хотод боллоо

"Одод орших хязгаар" тайлан тоглолт Хөх хотод боллоо

Тайлан тоглолтын тайзнаа түүний магистрын удирдагч багш, МУГЖ Ч.Насантогтох, Монгол Улсын залуу уран бүтээлч, Улсын Филармоны гоцлол дуучин Н.Наранбаатар, Өвөр Монголын “Жалам Хар” хамтлагийн дуучин Урагшилт, Партицан хамтлагийн дуучин Сүхбаатар нар ая дуугаа өргөж, залуу дуучиндаа урам хайрласан байна.

"Одод орших хязгаар" тайлан тоглолт Хөх хотод боллоо

Энэхүү тоглолтод Бээжин хотоос маш олон шилдэг хөгжимчид ирсэн байна, мөн гэрэлтүүлгийн хувьд гэхэд Солонгосын нэртэй техникч гэрэлтүүлгийн инженерээр ажилласан, хөгжмийн тохиргооны хувьд ч гэсэн Нарс маань маш их сэтгэл гаргасан нь илэрхий харагдаж байсан. Ер нь уран бүтээлийнхээ бүхий л талд Нарс болон Нарсын аав ээж, хань ижил, байгууллага хамт олон гээд бүгд сайхан дэмжиж, тусалж байгаа нь их сайшаалтай харагдаж байна. Хамгийн гол нь тоглолт чанарын өндөр түвшинд болсноороо их онцлог байлаа.

"Одод орших хязгаар" тайлан тоглолт Хөх хотод боллоо

Нарсын товч танилцуулга:

Өвөр Монголын Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн дуучин. ӨМӨЗО-ы Ордос хотын Хангин хошууны уугуул. 2007 онд Өвөр Монголын Их Сургуулийн Урлагийн дээд сургуульд элсэж, уртын дуучин Чулуунбат профессорын шавь болсон байна. 2011 оны 11 дүгээр сард “Нарсаа” нэртэй анхны цомгоо сонсогч түмэндээ хүргэсэн бол 2013 онд хоёр дахь цомог буюу өөрийнх нь уран бүтээлээс бүрдсэн цул монгол дууны цомог болох “Зүүдний аялгуу”-гаараа монгол түмнийхээ сонорыг мялааж байв. 2012 онд Хятадын Төв телевизээс зохион байгуулсан монгол дууны уран бүтээлийн телевиз шалгаруулалтын алтан медалийг хүртэж байжээ. 2018 онд Хятадын Төв телевизийн дуу урлагийн тусгай сувгаас зохион байгуулсан “Мөрөөдлийн тайз /Кэ Ван Шянь Чан/” тэмцээнд оролцож, “Холдоогүй” уран бүтээлээрээ Хятадын ард түмний анхааралд хүрсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ