​Торгоны замын олон улсын үзэсгэлэн яармаг болж байна

2019-05-12 16:49:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 11-ний үдээс өмнө Шааньши мужийн Ши-Ань хотноо 5 хоног үргэлжлэх Торгоны замын олон улсын IV үзэсгэлэн яармаг ба Хятадын Дорнод Баруун нутгийн хамтын ажиллагаа худалдаа хөрөнгө оруулалтын форум нээлтээ хийлээ.

Торгоны замын олон улсын үзэсгэлэн яармаг болж байна

Тус арга хэмжээ “Шинэ эрин • шинэ төлөв • шинэ хөгжил ” уриан дор олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт, дугуй ширээний чухал хурал, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг худалдаа эдийн засаг, соёл, аялал жуулчлал, хууль зүй, хөрөнгө оруулалтыг хялбарчлан чөлөөтэй болгох арга хэмжээг 30 гаруй удаа зохион байгуулна. Тус арга хэмжээнүүд “Бүс ба зам” -ыг хамтран бүтээн байгуулах улс орон бүс нутагт харилцан суралцах боломж олгон, ажил хэрэгч хамтран ажиллах индрийг байгуулах зорилготой бөгөөд “бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын боломжийг Хятадын баруун бүс нутгийг хөгжүүлэхэд ашиглан, улам өргөн хэмжээ, дээд түвшинд нээлттэй болгох юм.

УТЗЗ-ийн БХХ-ны орлогч дарга бөгөөд Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны дарга Гао Юньлүн үг хэлж: Саяхан “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалт Бээжин хотноо амжилттай болж өнгөрлөө. Таван жил гаруй хугацаанд Хятад улс болон зам дагуух орнууд хоорондын бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 6 их наяд ам.долларыг давж, “Бүс ба зам”-ын улс орны банк санхүүгийн бус төрөлд шууд хөрөнгө оруулсан хэмжээ 90 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хамтын ажиллагааны 82 паркийг хамтран бүтээн байгуулж, орон нутгийг 300 мянга орчим ажлын байраар хангасан байна. “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах нь Хятадын нээлттэй хөгжилд шинэ орон зайг тэлж өгсөн төдийгүй дэлхийн улс орнуудын хөгжилд шинэ боломжийг хангасан гэдгийг бодит байдал нотолж байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ