​Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийг санаачлав

2019-05-13 16:42:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5 жилийн өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийг зохион байгуулахыг санаачилсан юм. 15-нд энэ санаачилга биеллээ олж, Бээжин хотод Азийн 47 орон, бусад тивийн орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид хуран цуглаж, "Соёл иргэншлийн солилцоо хийх, харилцан суралцах, хувь заяаны хамтын цогц" сэдвийн хүрээнд санал бодлоо солилцох бөгөөд баялаг хөтөлбөртэй арга хэмжээгээр дамжин, Азийн соёлын итгэлийг харуулж, Азийн бүтээлч амьжиргааны хүчийг дайчлан, шинэ эриний Азийн соёл иргэншлийн хөгжил, хамтын ажиллагаа, уялдан нэгдсэн амьд түүхийг хамт зураглах гэж байна.

2014 оны 3-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин ЮНЕСКО-гийн индэрт анх удаагаа гарч, "Өнчин цэцэг дэлгэрэхийг хаварт тооцохгүй, өнгийн цэцэг алаглавал сая хаварт тооцно" хэмээх эртний шүлгээс эш татан "Өнгө алагласан, эрх тэгш, уужуу" соёл иргэншлийн үзэл баримтлалаа тайлбарлаж, соёл иргэншил солилцох явцдаа улам сонирхолтой, харилцан суралцаж соёл иргэншлийг улам баялаг болгоно хэмээн онцолсон юм.

"Харилцан адилгүй соёл иргэншлийн өмнө бид тэнгэрээс уужуу цээжтэй байх шаардлагатай. Соёл иргэншил ус мэт, аниргүйн дунд ундалдаг. Өөр өөр соёл иргэншил харилцан хүндэтгэж, эе эвтэй зэрэгцэн оршихыг бид дэмжиж, соёл иргэншлээ солилцон харилцан суралцахыг улс орнуудын ард иргэдийн найрамдлыг бэхжүүлэх гүүр, хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн хөшүүрэг, дэлхийн энх тайвныг хамгаалах холбоос болгох ёстой. Бид харилцан адилгүй соёл иргэншлийн амин дэмийг хүртэж, хүмүүст оюун ухааны тулгуур, сэтгэл санааны түшиг болж, хүн төрөлхтөнд тулгарч буй олон өрсөлдөөн сорилтыг хамтран шийдвэрлэх ёстой” гэжээ.

Хэдэн жилийн турш, Ши Жиньпин Хятадын соёл иргэншлийн үзэл баримтлалыг олон удаа тайлбарлаж, өөр өөр соёл иргэншил хоорондын солилцоог тодорхойлж, Хятад улс соёл иргэншлийн солилцоо хийж, харилцан суралцах, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг ахиулах талаар бодож сэтгэснийг дэлхий дахинд таниулсан байна. Хятадын дуу хоолойг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн авсан юм. 5 жилийн өмнө Ши Жиньпин даргыг хүлээн авч зочилж байсан НҮБ-ын ЮНЕСКО-гийн ерөнхий захирал асан Ирина Бокова саяхан сэтгүүлчид ярилцлага өгөхдөө:

5 жилийн өмнө НҮБ-ын ЮНЕСКО-гийн төв байрт Ши Жиньпин даргыг хүлээн авч зочилсондоо баяртай байна. Тэрээр айлчлалын үеэр Хятадын болон ирээдүйн тухай танилцуулж, дэлхий дахиныг дэмжих байр сууриа илэрхийлэн, өөр өөр соёл иргэншлийн солилцоо хийх, харилцан туршлага солилцуулах талаарх үзэл ойлголтоо илэрхийлж байсан. Энэ нь дэлхий дахинд хүчирхэг дохио өгч, хүн төрөлхтний хамтын амьдрал, үйл ажиллагаа, хөгжлийн талаар бодож сэтгэж, эрэлхийлэл хийсэн явдал юм гэжээ.

Дэлхийн хүн амын 70 хувь, дэлхийн эдийн засгийн 1/3 хувийг эзэлж байгаа Ази тив бол олон соёл иргэншил уялдан хөгжиж буй газар нутаг юм. 2014 оны 5-р сард Шанхайд болсон Азид итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний хурал, 2015 оны 3-р сард болсон Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийг зохион байгуулах чухал санаачилгыг 2 удаа дурдаж, хувь заяаны хамтын цогц байгуулахад янз бүрийн соёл иргэншлийг нэгтгэж, бие биеэсээ туршлага сурах ёстой гэсэн юм.

"Янз бүрийн соёл иргэншил, хөгжлийн арга хэлбэрийн солилцоог ахиулж, өрсөлдөөн сорилтын дунд дутуу талаа нөхөж, бие биеэсээ сурах явцад хамтдаа хөгжих ёстой. Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийг зохион байгуулж, хүүхэд залуус, иргэдийн байгууллага, орон нутаг, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын солилцоог эрчимжүүлж, судалгааны зөвлөхүүдийн солилцоо хамтын ажиллагааны сүлжээ байгуулан, Азийн ард түмэнд оюуны цэнгэл эдлүүлж, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг шинэ хүчээр сэлбэхийг Хятад улс санаачилж байна"

Эх сурвалжид тэмдэглэснээр, Азийн 47 улс орон, бүс нутгийн гаднах улс орны засгийн газрын албаны хүн, соёл, боловсрол, кино телевиз, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлалын салбарын 2000 гаруй төлөөлөгч Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн нээлтийн ёслол, форумд оролцоно. Азийн орнууд, мөн дэлхийн бусад орны урлаг соёлын нэрт хүмүүс, олон салбарын зүтгэлтнүүд Азийн соёлын карнавал, Азийн соёл иргэншлийн долоо хоног арга хэмжээнд оролцож, Бээжин, Ханжөү, Гуанжөү, Чэндү зэрэг 4 хотод Азийн амтат хоолны наадмыг зохион байгуулах юм.

Их уншсан

холбоотой мэдээ