​Улс орон, гэр бүлээ дээдэлдэг Ши Жиньпин

2019-05-13 18:53:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпиний ширээн дээрх дөрвөн гэрэл зураг

Хятад улсын дарга Ши Жиньпин ширээн дээрээ тавьсан дөрвөн гэрэл зураг хүмүүсийн анхаарлыг их татдаг. Тэр нь Ши Жиньпин аав ээж, эхнэр, охинтойгоо авахуулсан зургууд юм.

"Ам бүлээрээ аз жаргалтай амьдрах" нь улс орны удирдагчийн мөрөөдөл бөгөөд үй олон гэр бүлийн сайн сайхан хүсэл тэмүүллийн төлөөлөл юм.

Улс орон, гэр бүлээ дээдэлдэг Ши Жиньпин

Аав ээжийнхээ ачийг хариулж, эхнэр хүүхдээ хайрлаж халамжлах талаар Ши Жиньпин үлгэр жишээ болсоор ирсэн. Жэжян мужийн намын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа Ши Жиньпин Янь-Анаас ирсэн сэтгүүлчид: "Би өдөр болгон эхнэртэйгээ наад зах нь нэг удаа утсаар ярьдаг. Гэрлэснээсээ өнөөг хүртэл арваад жилийн хугацаанд нэг ч өдөр алгасаагүй" гэжээ. Жил бүрийн битүүнд дуучин Пэн Ли-Юань Төв телевизийн цагаан сарын үдэшлэгт дуулдаг. Өөр нутагт ажиллаж байсан Ши Жиньпин Бээжинд ирж шинэлэх болгондоо телевиз нэвтрүүлэг үзэн баншаа чимхэж, эхнэрээ тоглолтоо дуусгаад харьж ирэхээр нь чанаж, хамт иддэг байжээ.

Улс орон, гэр бүлээ дээдэлдэг Ши Жиньпин

Хайр дээр тогтсон гэр бүлийнхэн хамт байж чадахгүй ч нэг нэгийгээ дурсан санаж явдаг. ХКН-ын XVIII их хурлын дараа төрийн том том арга хэмжээнд Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаньтайгаа хамт оролцон, Хятадын үндэстнүүд гэр бүлээ эрхэмлэдэг уламжлалт сайхан ёс суртахууныг олон улсын гадаад харилцааны талбарт үзүүлсэн юм.

Улс орон, гэр бүлээ дээдэлдэг Ши Жиньпин

2001 оны 10-р сарын 15 бол Ши Жиньпин даргын аав Ши Жүншүний 88 насны төрсөн өдөр юм. Тэр үед төрөл төрөгсөд нь Ши Жүншүний төрсөн өдөрт зориулан найр хийхэд, Фүжянь мужийн дарга байсан Ши Жиньпин ажил ихтэйгээс болоод арга хэмжээнд оролцож чадаагүй билээ. Тэрээр харамссан сэтгэлээ илэрхийлэн аавдаа захидал бичиж: Анхны дуугаа хадааж, ертөнцөд мэндэлснээс хойш, аав ээжтэйгээ 48 хавар намрыг хамт өнгөрүүллээ. Ааваасаа өвлөж авсан эрхэм нандин зүйл надад олон бий гэж бичжээ.

Улс орон, гэр бүлээ дээдэлдэг Ши Жиньпин

Энэ захидлаас, Ши Жиньпин аавдаа хэчнээн их хайртай, өвөг дээдсийн үзэл санааг өвлөж авсан, хувьсгалын хойч үеийнхнийг олж харж болно.

Ши Жиньпин гэр бүл, гэр бүлийн ёс суртахууны тухай ийн өгүүлэв

Гэр бүл бол улс орны хамгийн жижиг нэгж, улс бол олон мянган гэр бүлээс бүрэлддэг. Сайн сайхан гэр бүлийн уур амьсгалд өсөж хүмүүжин, ард түмний дундаас төрсөн Ши Жиньпин цаг ямагт олон мянган айл гэрийг аз жаргалтай байлгахыг санаж явдаг. Намын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин "гэр бүл, гэр бүлийн ёс суртахууныг чухалчлах” хэрэгтэй гэж олон удаагийн илтгэлдээ хэлж байлаа.

2015 оны Цагаан сарын золголтын хуралд Ши Жиньпин: "Цаг эрин хэдий ихээр өөрчлөгдсөн ч, амьдралын төлөв байдалд хэдий их өөрчлөлт гарсан ч, бид гэр бүлийн бүтээн байгуулалтыг чухалчлах хэрэгтэй. Гэр бүл, гэрийн сургааль, гэр бүлийн ёс суртахууныг чухалчлан, сая сая гэр бүлийг улс орны хөгжил, үндэстний хөгжил дэвшил, нийгмийн эвсэг зохицонгуй байдлын чухал үндэс суурь болгох хэрэгтэй” гэсэн юм.

2016 оны 12-р сарын 12-нд Ши Жиньпин анх удаа сонгон шалгаруулсан Бүх Хятадын соёлч гэр бүлийн төлөөлөлтэй уулзахдаа: "Өтгөсөө хүндэлж, нялхсаа хайрлан, эх үр ач элбэрэлтэй, эхнэр нөхөр хайр хүндлэлтэй, ахан дүүс эв найртай, арвич хямгач, соёлч боловсон, хууль дүрмийг хүндэтгэсэн, гэр бүл халуун дулаан уур амьсгалтай байх нь Хятадын үндэстнүүдийн гэр бүлийн уламжлалт ёс суртахуун юм. Энэ бүхэн Хятад хүмүүсийн сэтгэлд хадагдаж, амьдралд нь уялдсан байдаг бөгөөд Хятадын үндэстнүүдийн үеийн үед тасралтгүй уламжлах үзэл санааны чухал хүчин юм" гэжээ. Тэрээр “Гэр бүл бол хүмүүсийн бие махбодын оршин амьдрах орчин төдийгүй хүмүүсийн сэтгэл оюуны оршин тогтнох орчин юм.” “Гэрийн ёс суртахуун сайн бол гэр бүлийн ёс журам өөдлөн дэвжиж, эвсэг сайхан болно. Гэрийн ёс суртахуун тааруу бол үр хойчид нөлөөлж, нийгмийг хохирооно” гэжээ.

2017 оны 1-р сарын 26-ны цагаан сарын хамтын золголтод ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Алсын зайд үнэнч сэтгэлийг орхиж болохгүй, өдөр тутмын ажлын явцад үнэнч сэтгэлийг орхиж болохгүй, өдөр шөнөгүй тэмцэж явахад үнэнч сэтгэлийг орхиж болохгүй”-г олонд сануулсан юм. Тэрээр

“Байнга гэртээ харьж байгаарай” гэж сануулсан нь олон сая Хятадуудын сэтгэлийн гүнд хүрсэн байна.

2019 оны 2-р сарын 3-ны цагаан сарын хамтын золголтод Ши Жиньпин: Улс орны хөгжил үгүй бол гэр бүлийн хөгжил байж чадахгүй, мөн адилхан мянга мянган гэр бүлийн аз жаргал үгүй бол улс орон хөгжиж чадахгүй. “Нутаг ус, улс орноо хайрлах хэрэгтэй, хүн нэг бүр, гэр бүл болгон Хятадын үндэстнүүдийн их гэр бүлд хувь нэмэр оруулах ёстой.”гэжээ.

Ши Жиньпиний удирдлага дор нэг тэрбум гаруй хүн амтай Хятад улс гэр бүлээрээ эвсэг зохицонгуй, ард иргэд нь аз жаргалтай амьдарч, Хятадын үндэстнүүдийн сэргэн мандалд хувь нэмрээ оруулж байна.

Их уншсан

холбоотой мэдээ