Азийн соёл иргэншлийн үзэсгэлэн нээгдэв

2019-05-14 11:24:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Азийн соёл иргэншлийн үзэсгэлэн нээгдэв

13-нд Бээжин хотын үндэсний музейд Азийн соёл иргэншлийн яриа уулзалтын чухал агуулга болох "Үзэсгэлэнт Ази тив: Азийн соёл иргэншлийн үзэсгэлэн" нээгдэж, Азийн 47 улс орон болон эртний соёл иргэншилт Грек, Египет зэрэг орны 400 төрлийн соёлын дурсгалт зүйлсийг дэлгэж, Азийн өнө эртний түүх соёлын уялдаа холбоо, олон ургалч соёл иргэншил зэрэгцэн оршин тогтносон өвөрмөц онцлогийг харуулахыг зорьж байна.

Азийн соёл иргэншлийн үзэсгэлэн нээгдэв

Үзэсгэлэнд уламжлалт үзмэр болон орчин үеийн технологийг уялдуулан, "Соёлын дурсгалт зүйлсээс Азийг ойлгох" гэдэг Азийн орнуудын төлөөлөх чанартай дэлхийн соёлын өв, соёлын дурсгалт газруудыг мультимедиа хэлбэрээр харуулж, Азийн 13 орны 60 дурсгалт зүйлстэй танилцах боломж бүрдүүлжээ. Дашрамд дуулгахад, үзэсгэлэн 8-р сарын 11 хүртэл үргэлжилнэ.

Азийн соёл иргэншлийн үзэсгэлэн нээгдэв

Азийн соёл иргэншлийн үзэсгэлэн нээгдэв

Их уншсан

холбоотой мэдээ