Ши Жиньпин Сингапурын ерөнхийлөгч Халимахтай уулзав

2019-05-14 22:03:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Сингапурын ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд Бээжин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Сингапурын ерөнхийлөгч Халимахтай уулзжээ.

Ши Жиньпин: Өнгөрөгч сард ерөнхий сайд Ли Сянлун Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалт, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн нээлтийн ёслолд оролцож, энэ сард ерөнхийлөгч та Хятадад ирж, Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлд оролцож байгаа нь Хятад, Сингапур нягт харилцаатайг харуулж байна. Хятад Сингапур харилцан бие биеэ хөгжлийн боломж болгож, урт удаан хугацаанд гар холбон хамтран ажиллаж, ашиг сонирхлоо дээд хэмжээнд хамтатгасан юм гэжээ.

Халимах: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэе. Хятад улс Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлгүйг зохион байгуулж байгаа нь цагаа олсон байна. Талуудад туслан дэлхийн ард түмэнд өр өгөөжийг нь өгөх болно. Сингапур, Хятадын харилцаа сайн сайхан хөгжиж, хоёр орон хоорондын хамтын ажиллагааны гол гол төсөл үндэстэн хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон гэжээ.

Сайн-Өлзий


Их уншсан

холбоотой мэдээ