Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

2019-05-14 22:19:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Камбожийн хаантай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд АИХ-ын ордонд Хятад улсын дарга Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонийг хүлээн авч уулзсан байна.

Ши Жиньпин: Хятад, Камбожийн нөхөрлөл улс орон, ард түмэн хоорондын жинхэнэ нөхөрлөлийг дэлхий нийтэд харуулсан бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах тухай үе улиран дамжих түүх болж чадна. Хятад улс Камбожийн хааны гэр бүлийнхэнтэй байгуулсан онцгой нөхөрлөлөө ихэд чухалчилдаг. Хятадын хэдэн үеийн удирдагчид Сиханук хаантай дотно нөхөрлөж ирсэн бөгөөд бид үүнийг өвлөн хөгжүүлж, Хятад, Камбожийн найрамдлыг үеийн үед уламжлах ёстой. Камбож өөрийн хөгжлийн замаа сонгохыг Хятад улс үргэлжлэн дэмжиж, Камбож улстай хамтран Хятад, Камбожийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ түвшинд гаргахыг дэмжинэ. Хоёр тал Хятад, Камбожийн хувь заяаны хамтын цогц байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээж, олон орон хоорондын соёл иргэншлийн олон талт чанарыг харилцан хүндэтгэж, соёл иргэншлийн солилцоог ахиулах үлгэр жишээ үзүүлэх ёстой гэжээ.

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

Сихамони: Камбожийн хааны гэр бүлтэй гүн зузаан нөхөрлөж, Камбожийн ард түмэнд удаан хугацааны туршид үнэтэй дэмжлэг үзүүлсэн Хятадын засгийн газар, ард түмэнд талархаж байна. Камбожийн ард түмэн бүх нөхцөл байдалд Хятадын ард түмэнтэй сэтгэл нэгтэй байна. Камбож улс БНХАУ-ын 70 жилийн турших асар их ололт амжилтад баяр хүргэж, БНХАУ, олон улсын үйл хэрэгт чухал нөлөө үзүүлснийг үнэлэн, Бүс ба замыг хэлбэрэлтгүй дэмжиж ажиллана. Ши Жиньпин даргын санаачилсан Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн чуулган улс орнуудын хооронд соёлын солилцоо, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ