Ши Жиньпин хүлээн авалт зохиов

2019-05-15 09:31:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин хүлээн авалт зохиов

15-нд Бээжин хотноо Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл ёслол төгөлдөр болно. "Азийн соёл иргэншлийн солилцоо, хувь заяаны хамтын цогц" уриатай тус хурал Бүс ба зам олон улсын дээд хэмжээний II форум, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн дараа Хятад улсын зохион байгуулж буй гадаад харилцааны бас нэг чухал арга хэмжээ юм. Хурал эхлэхийн өмнөх өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт Бээжингийн Ардын их хурлын ордонд хуралд хүрэлцэн ирсэн гадаадын удирдагч, тэргүүн хатагтай, хүндэт зочдод зориулж хүндэтгэлийн зоог барилаа.

14-ний орой болсон хүлээн авалтын үеэр Ши Жиньпин үг хэлж, яриа хэлцэлд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод дотнын мэндчилгээ дэвшүүлж, яриа хэлцлийг зохион байгуулсан зорилтоо танилцуулсан юм.

Ши Жиньпин хүлээн авалт зохиов

Тэрээр: Хятадын соёл иргэншил 5000 жилийн түүхэнд тасралтгүй уламжлан хөгжиж ирсэн. БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш, Хятад улс уламжлалт соёлыг хамгаалж хөгжүүлэн, гадаад дотоодын соёл иргэншлийн солилцоог ахиулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм. Бид Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийг зохион байгуулж, янз бүрийн соёл зэрэгцэн оршиж, соёл иргэншлийн солилцоог ахиулан, бие биеэсээ туршлага хуримтлуулахыг эрэлхийлнэ. Энэ хурлаар шинэ гараа болгож, сэтгэлээ нэгтгэн, гар гараа холбож, олон улсын соёл иргэншлийг солилцоо хийж, харилцан суралцах явцад улам хөгжүүлнэ хэмээн онцолжээ.

Их уншсан

холбоотой мэдээ