Ши Жиньпин Армены ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

2019-05-15 10:14:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Армен улсын ерөнхий сайд Никол Пашинянг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин Армены ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

Ши Жиньпин: Хятад, Армен урт удаан түүхтэй эртний соёл иргэншилт улс. Хоёр орны ард иргэдийн найрамдал, хамтын ажиллагаа Торгоны замд түшиглэж өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн юм. Одоо Хятад, Армены найрсаг хамтын ажиллагааны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж байна. Хятад улс Армены хамт хоёр орны соёл иргэншлээс харилцан суралцаж, харилцан туршлага солилцон, Хятад, Армены үе дамжсан найрамдлыг бэхжүүлж, Бүс ба замын бүтээн байгуулалтыг дэмжиж, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг шинэ хүчээр сэлбэхэд бэлэн байна. Хоёр тал харилцан өөрсдийн амин чухал эрх ашгийг хүндэтгэх ёстой. Ойрын жилүүдэд Бүс ба зам төслийн хүрээнд Хятад, Армены ажил хэрэгч хамтын ажиллагаа хурдтай хөгжиж байна. Хятадын тал Армены талтай хамтын ажиллагааны нөөцийг хайж, хоёр орны худалдаа хөрөнгө оруулалт, уул уурхайн хайгуул, металл хайлуулах, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг илүү бодит үр дүнд хүргэх болно гэжээ.

Ши Жиньпин Армены ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

Пашинян: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн мэнд хүргэе. Хятад улсын Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтыг амжилттай зохиогдсон баяр хүргэе. Армен, Хятад эртний соёл иргэншилт улс, түүхэнд худалдаа, соёлын нягт харилцаатай байсан юм. Армен стратегийн өндөрлөгөөс хоёр орны харилцааны хөгжлийг харж, Бүс ба зам төсөлд идэвхтэй оролцоно. Армен улс терроризмын эсрэг хатуу тэмцэнэ гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ