Азийн соёл иргэншлийн хөгжлийг ахиулж байна

Алтаннавч 2019-05-15 16:28:23
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 15-нд Бээжин хотноо Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл нээлтээ хийлээ. Үүнтэй холбогдуулжЯпоны ерөнхий сайд асан Хатояма Юкио манай радиогийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа: Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл Бүс ба зам санаачилгатай харилцан уялдаж, Азийн соёл иргэншлийн хөгжлийг дэмжин, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгохыг хүсэж байна гэжээ.

"Азийн соёл иргэншлийн солилцоо, хувь заяаны хамтын цогц" уриан дор болж буй Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл энэ оны Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн дараа Хятад улсын зохион явуулж буй чухал дипломат арга хэмжээ юм. Яриа хэлцэл соёл иргэншлийн харилцан суралцах, хамтын хөгжлийн индэр байгуулах замаар Хятадын соёл иргэншлийн хөгжлийг дэмжих гүн гүнзгий үзэл бодол, үүрэг хариуцлагыг тусгасан юм.

Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт "материаллаг" сэдэвт анхаарал хандуулсан бол соёл иргэншлийн яриа хэлцэл "үзэл санаа"-г авч хэлэлцэн, олон улсын энэ хоёр том үйлхэрэг бие биедээ тусалж байна хэмээн Хатояма Юкио үзэж байна. Тэрээр:

"Бүс ба зам санаачилга дэд бүтцийн бүтээн байгуулалтаар төв болгож, материалаар бүс нутгийн хөгжлийг дэмжин, энх тайван, нийгэм, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах зорилготой юм.Энэ удаагийн Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл нийтлэг зүйлийг хайж, оюун санааны талаарх ойлголцлоо нэмэгдүүлж, Азийн хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулна. Бүс ба зам санаачилга, Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн дамжуулагч нь өөр боловч нэг л зорилттой юм" гэжээ.

Дэлхий ертөнц олон талт чанартай, соёл иргэншил ч олон өнгө аястай байдаг. 2015 онд Бө-Аогийн Азийн чуулга уулзалтад Ши Жиньпин дарга: Түүхийн урт аян дунд Азийн өргөн удам нутаг дэвсгэрт олон соёл иргэншил бий болж, бие биенээ нөхөн, хүн төрөлхтний соёлын дэвшилд эерэг нөлөө үзүүлсэн билээ. Өнөөдөр Азийн олон талт чанарын онцлог мөн л илэрхий,олон янзын соёл иргэншил, өөр өөр үндэстэн,өөр өөршашин харилцан уялдаж, хамтдаа өнгө ялгарсан Азийн их гэр бүлийг бүтээсэн гэсэн юм.

Эртнээсэдүгээг хүртэл Азийн өөр өөр соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг бүрдүүлсэн гэж Хатояма Юкио ярьж байлаа.

"Түүхийн үүднээс авч үзвэл, Азийн соёл иргэншил урт удаан түүхтэй, гүн зузаан өв уламжлалтай бөгөөд олон улсын талбарт чухал үүрэг гүйцэтгэсэн. Азийн ард түмэн эв найртай орчинг хамтдаа бүтээн байгуулж, хамтдаа хөгжиж ирсэн юм. Азийн эртний соёл иргэншлийн нөлөөгөөр өнөөдрийн Ази тив бий болсон” гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, Азийн 47 улс орон, бусад тивийн 50 гаруй орны засгийн газрын албан тушаалтан, соёл, боловсрол, кино телевиз, зөвлөх, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, залуучууд зэрэг салбарын төлөөлөл Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлд оролцож байна. Тусяриа хэлцэлнээлтийн ёслол, салбар форум, Азийн соёлын карнивал, Азийн соёл иргэншлийн долоо хоног зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Хатояма Юкио : Япон улс иймарга хэмжээндидэвхитэй оролцохыг хүсэж байгаа бөгөөд үүгээр олон төрлийн соёл иргэншил хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр:

"Япон улс иймэрхүү яриа хэлцэлд идэвхтэй оролцож, хамтын ажиллагааны хандлагыг илэрхийлэх ёстой. Энэ арга хэмжээгээр өөр өөр соёл иргэншлийн өвөрмөц чанарыг хадгалах, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Соёл иргэншлийн яриа хэлцлийг зохион байгуулах нь маш чухал ач холбогдолтой юм” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ