Хүн төрөлхтний соёл иргэншилд сайн муу дээр доодын ялгаа байдаггүй

2019-05-15 20:59:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хүн төрөлхтний соёл иргэншилд сайн муу дээр доодын ялгаа байдаггүй

Азийн соёл иргэншлийн солилцоо болон хувь заяаны хамтын цогц сэдвээр зохиогдож буй Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл 15-нд Бээжинд нээгдлээ. Хятадын улсын дарга Ши Жиньпин гол сэдвээр хэлсэн үгэндээ, Азийн соёл иргэншил болон хүн төрөлхтний соёл иргэншлийн тухай хятадын байр суурийг тодорхойлон өгүүлж, хүн төрөлхтөн зөвхөн арьсны өнгө болон үг хэлээрээ ялгагддаг болохоос соёл иргэншил сайн муу дээр доодын ялгаа байдаггүй. Өөрийнхөө удам угсаа болон соёл иргэншлийг будаас дээгүүр үзэж, бусад соёл иргэншлийг өөрчлөх цаашлаад орлохоор оролдох нь тэнэг бодол бөгөөд гамшиг тарих үйлдэл юм гэж цохон тэмдэглэсэн юм. Энэ байр суурийг хуралд оролцсон олон орны удирдагчид, албан тушаалтнууд, эрдэмтэн мэргэд, хэвлэл мэдээллийнхэн халуунаар талархан хүлээж авлаа. Сүүлийн үе өрнийн зарим улс төрчид санаатайгаар соёл иргэншлийн мөргөлдөөн үүсгэхээр оролдож, адил бус соёл иргэншил зайлшгүй мөргөлдөх болно гэсэн гаж номлол дэвшүүлж байна. Ийм нөхцөл байдалд Ши Жиньпин даргын таван жилийн өмнө санаачилсан Азийн соёл иргэншлийн яриа хэлцэл товлосон хугацаандаа зохиогдож байна. Үүнийг талууд цагаа олсон үйл ажиллагаа гэж үзэж байна. Азийн соёл иргэншлийн энэхүү баялаг агуулгатай яриа хэлцэлд Ши Жиньпин дарга Азийн адил бус соёл иргэншил, Азийн соёл иргэншил болон дэлхийн соёл иргэншлийн хоорондын харилцааг гүнзгий тодорхойлон өгүүлж, соёл иргэншил Азийн болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хэрхэн байгуулалтыг ахиулах талаар дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, соёл иргэншил харилцан хүндэтгэн, эрх тэгш харилцах хэрэгтэй. Соёл иргэншил бүр өөрийн гэсэн оршин тогтнох үнэ цэнэтэй юм. Соёл иргэншилд дээд дор сайн муугийн ялгаагүй. Өөрийн үндэс угсаа болон соёл иргэншлийг бусдаас дээгүүр үзэж, бусад соёл иргэншлийг өөрчлөх цаашлаад орлохоор оролдох нь тэнэг бөгөөд гамшиг тарьж мэдэх үйлдэл юм. Хүн төрөлхтний соёл иргэншил ганцхан өнгө будаг, ганцхан хэв загвартай байвал дэлхий дэндүү амархан болж утга учраа алдах болно гэжээ.

Хүн төрөлхтний соёл иргэншилд сайн муу дээр доодын ялгаа байдаггүй

Өөр өөр соёл, өөрийн гэсэн гайхамшигт зүйлтэй. Өөр өөр соёлын хооронд зөрчил гэж үгүй. Харин таалан сонирхох шаардлага л бий гэж Ши Жиньпин даргын хэлсэн үг Философийн оюун ухааныг харуулсан энэ үгийг Грекийн ерөнхийлөгч Павлопулос зөвшөөрч жинхэнэ соёл иргэншлийн хооронд зөрчил мөргөлдөөн гэж байх ёсгүй гэжээ. Тэрээр Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн соёл иргэншлийн тухай үзэл, Бүс ба зам санаачилгыг хамтаар байгуулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалыг дээд хэмжээнд сайшааж, нэг улс орон, нэг үндэстний дэлхийн болон хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр нь хэчнээн их эд матери бүтээсэн биш харин ямар үзэл баримтлал дэвшүүлсэнд байдаг юм.

Харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, нэг нэгэндээ сайн сайхныг хүсэн ерөөж, сайн сайхан зэрэгцэн оршиж, нээлттэй, багтаамжтай, харилцан суралцаж, цаг үетэйгээ зэрэгцэн урагшилж, шинийг бүтээж, хөгжих” бол Ши Жиньпин даргын Азийн улс орнуудад болон дэлхийн улс орнуудад соёл иргэншлийн солилцоо хийж, харилцан суралцан, Ази тивийн хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулах, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтаар байгуулах тухай дэвшүүлсэн дөрвөн зүйлт санал болно. Тэрээр цохон тэмдэглэхдээ, соёл иргэншил бий бүхий амьд организмтой нэгэн адил юм, урт хугацаагаар боогдуулбал, цаг үеийг дагаж, шинийг бүтээхгүй бол доройтох болно гэжээ.

Соёл боловсон хэзээд үргэлжлэн хөгжих гэвэл, эрхбиш солилцон суралцах хэрэгтэй, харин хүн бол соёл иргэншлийн солилцооны хамгийн сайн ачаалагч юм. 2018 онд, Хятадын бараг 160 сая хүн хилийн чанадад жуулчилсны зэрэгцээ гадаадын бараг 140 сая жуулчныг хүлээн авсан байна. Хятадын улам олон хүн гадаадын адил бус соёл боловсныг ойлгон сонирхох болов, үүнтэй адилаар гадаадын нэн олон хүмүүс Хятадын эдийн засгийн хөгжлийн идэвх хүчнийг мэдрэхийн зэрэгцээ тэдний сурах бичиг дээр байгаагаас тэс өөр Хятадын соёлыг ойлгож мэдсэн байна. "Бид өөрийн орны соёл боловсныг өрнүүн идэргүүн байлгахын зэрэгцээ бас бусад орны соёл боловсны хөгжилд нөхцөл бүрдүүлэн өгч, дэлхийн олон төрлийн соёл боловсныг зэргээр хөгжүүлэх ёстой." 15-нд Ши Жиньпин ийм чухал үг хэлсэн байдаг, түүний энэхүү үзэлтийг олон орны зочид өндрөөр үнэлсэн байдаг. Учир нь тэд зөвхөн өнөөдрийн Хятадыг олж хараад зогсохгүй Азийн болон дэлхийн Хятад орныг ч олж харсан байна. Иймэрхүү Хятад орон сайн сайхан ирээдүйгээ нээн хөгжүүлэх үйл явцад, "эрхбиш нэн нээлттэй байдлаар дэлхийдээ оршиж, нэн их идэвх хүчин бүхий соёл боловсны амжилтаараа дэлхий дахинд хувь нэмэр оруулах хэрэгтэй."

Их уншсан

холбоотой мэдээ