​Азийн соёлын карнавал нижгэр боллоо

2019-05-16 09:16:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Азийн соёлын карнавал нижгэр боллоо

15-нд Хятадын үндэсний биеийн тамирын ордон Шувууны үүрт Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн чухал арга хэмжээний нэг болох Азийн соёлын карнавал нижгэр сайхан боллоо. Тус арга хэмжээг ХТРТ голлон зохион байгуулж, Азийн олон орны уран бүтээлч, Азийн бүс нутгийн үндэстнүүдийн соёлын онцлог бүхий гайхамшигтай тоглолт хийжээ.


Азийн соёлын карнавал нижгэр боллоо

Дэлгэр зуны эхээр Шувууны үүрт Азийн соёлын карнавал "Бидний Ази" найрал дуугаар нээлтээ хийсэн байна. Афганистан, Индонез, Энэтхэг, Иран, Ирак, Япон, БНАСАУ, Сингапур, Хятадын уран бүтээлчид ээлж дараалан тоглож, соёлын урлагийн тоглолтоо өргөн барьжээ.


Азийн соёлын карнавал нижгэр боллоо

Найрал дуу, бүжиг, хэнгэргэн хөгжим, бээжин дуурь, үшү зэрэг үзүүлбэр тоглолт Азийн соёлын өвөрмөц онцлог, өрнө дорнын соёлын уялдааг харуулсан байна. Карнавал улс орнуудын уран бүтээлчдэд найрамдлын гүүр болсон төдийгүй Азийн ард түмэн хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлж, уламжлалт эв найрамдлыг зузаатгах холбоос болжээ.

Азийн соёлын карнавал нижгэр боллоо


Их уншсан

холбоотой мэдээ