Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцов

2019-05-19 15:48:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцовДэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцов

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцов

Бээжин хотноо болж буй Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн үзэсгэлэн яармагийн үеэр Өвөрмонголыг сурталчлах өдөрлөг энэ сарын 16-18-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцов

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцов

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцов

"Үзэсгэлэнт сайхан миний нутаг" хэмээх сэдэвтэй тус өдөрлөгийн үеэр ӨМӨЗО-ны аймаг, хотуудын брэнд бүтээгдэхүүнийг танилцуулах, мөн тус бүс нутгийн цэцэрлэгжүүлэлтийн ажил үйлсийг сурталчлах олон төрлийн арга хэмжээг яармагийн талбай дахь гурван газарт төвлөрүүлэн зохион байгуулсан юм. Хятадын үзэсгэлэнгийн төв танхим, цэцэрлэгт хүрээлэн, ӨМӨЗО-ны “Мэнцао” группийн тусгай талбайд явагдсан Өвөр Монголын өдөрлөгийн онцлох үзүүлэг нь экологийн бүтээн байгуулалт байсан бөгөөд Өвөр Монголын талбайг чимэглэсэн 100 орчим төрлийн таримлын 80 хувь нь голчлон Өвөр Монголд ургадаг ургамал ажээ. Цээнэ, алтанхуа, хөвөн оройт, сараана цэцэгсийг тал нутгийн чимэг хэмээн онцлон танилцуулахын зэрэгцээ үндсээрээ булгарсан ч мянган жил амьдын шимээ хадгалдаг говийн тоорой модыг таниулан сурталчилсан нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж байлаа. Ногоон хөгжлийг уриалсан энэхүү өдөрлөгийн хуваарьт талбай хэдийгээр том биш ч гэлээ Өвөр Монголын тал нутаг хийгээд хангай говийн үзэсгэлэнг нэгэн дор хамтатган харуулж чадсанаараа ихээхэн ач холбогдолтой болжээ. Гурван хоногийн турш үргэлжилсэн тус арга хэмжээний үеэр ӨМӨЗО-ны төв Хөххот болон Шилийнгол, Баяннуур, Хөлөнбуйр зэрэг найман аймаг, хотын соёл, аялал жуулчлал, брэнд бүтээгдэхүүнийг тус бүр танилцуулсан бөгөөд хоёр улсын хилийн худалдааны онцгой бүс болох Эрээн хот, уул уурхайн хүнд машин механизмын үйлдвэрлэлийн төв Бугат хотын эдийн засаг, үйлдвэр худалдаа, аялал жуулчлал, соёл боловролын салбар зөвлөгөөнүүдийг хийж хамтын ажиллагааны боломжуудыг санал болгосон байна. Мөн үеэр Ордос хотын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид нийтийн талбайд тоглолтоо сонирхуулж, үндэсний хөгжим, язгуур урлагаа сурталчлан, “Ордос хурим” нэртэй дуулалт жүжгийг үзүүлэв.

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцов

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцовДэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцов

Бээжин хотын Янь Чин дүүрэгт болж буй А1 зэрэглэлтэй, Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн эл яармаг нь өмнөх энэ төрлийн арга хэмжээнүүдээс онцгой өргөн цар хүрээнд зохион байгуулагдсан нь Хятадад төдийгүй дэлхийд шашигдсан эколог, ногоон хөгжлийн томоохон үйл явдал болж байна. 4-р сарын 29-нөөс 10-р сарын 7-ныг хүртэл 162 өдөр үргэлжлэх үзэсгэлэн яармагт Хятадын бүх муж, хотууд, дэлхийн улс орнуудын цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцож байгаа юм. Яармагийн үеэрх цуврал арга хэмжээнүүдийн видео болон зурагт мэдээлэл, сурвалжлагыг бид цаг тухайд нь үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцов

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт ӨМӨЗО амжилттай оролцов

Алтаннавч, Сандаг мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ