Нэг сайтаар бүх үйлчилгээ үзүүлж байна

2019-05-20 14:47:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Нэг сайтаас бүх үйлчилгээ авах" нь энэ жил Шанхай хотын хэрэгжүүлж буй захиргааны үр дүнтэй үйлчилгээний брэнд бөгөөд Шанхайн ухаалаг засаг захиргааг байгуулах үндсэн бэлэг тэмдэг болжээ. Энэ нь иргэд болон аж ахуйн нэгжүүдэд "Нэг сайт нээж бүх ажлаа шийдвэрлэх", "Захиргаанд ганц удаа очоод бүх ажлаа зохицуулах" боломж бүрдүүлэх зорилготой юм. Энэ зорилтыг биелүүлэхийн туд Шанхайн Нийгмийг аюулаас хамгаалах газар үйлчилгээгээр төв болгох үзэл баримтлалаар захиргааны үйлчилгээг илүү нарийвчилсан, стандартчилсан, ухаалаг болгож, ард иргэд ажил төрлөө шийдвэрлэхэд улам хялбар болгон, захиргааны ажлын үр ашгийг нэмэгдүүлж байна.

Нэг сайтаар бүх үйлчилгээ үзүүлж байна

Одоогийн байдлаар Шанхай хотын Нийгмийг аюулаас хамгаалах газар салбарынхаа баталгаа олгох 71, үйлчилгээ үзүүлэх 16 ажил төрлийг "нэг сайтаас бүх үйлчилгээ авах" сайтад байрлуулж, олон сайтаас үйлчилгээ авах ажлыг нэгтгэсэн юм. Мөн захиргаан дээр очиж бүх үйлчилгээ авах ажил ч эрчтэй өрнөж байна. Шанхай хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Хилээр нэвтрэх ажлыг удирдах газрын Хятадын иргэд хилээр нэвтрэх бичиг материалыг удирдах газрын дэд дарга Хөү Шяовэнь танилцуулахдаа: Хилээр нэвтрэх ажлын 12 төрлийг "нэг сайтаар үйлчлэх" ажилд нэгтгээд байна гэжээ.

Нэг сайтаар бүх үйлчилгээ үзүүлж байна

“Хилээр нэвтрэх бичиг баримтыг гүйцэтгэхэд холбогдох биологийн онцлог шинжийг бүртгэх шаардлагатай учир эцсийн эцэст тухайн хүн өөрөө очиж бүрдүүлэх шаардлагатай. Иймээс бид нэг сайтаар гүйцэтгэх индэрт интернетээр урьдчилан захиалга өгөх үйлчилгээ гаргасан юм. Урьдчилан захиалга өгөхөд эхний шатны хяналт шалгалтын явцыг дуусгаад захиалга амжилттай болсны дараа өргөдөл өгсөн хүний хэрэгцээ шаардлагын дагуу гэрчилгээ олгох газар, цагийн хуваарийг сонгон, урьдчилсан захиалга өгч болно. Нэг сайтаар бүрдүүлэх индэр болон APP-д үйл ажиллагааны хяналтын илрүүлэгчтэй бөгөөд өдөр бүр гэрчилгээ олгох газрын ажил байдлыг харуулж, тухайн газар гэрчилгээ авч буй хүний тоог үндэслэн өргөдөл гаргагч хүнд лавлагаа болгох юм. Сонгосны дараа офлайн нөхцөлд өргөдөл гаргасан хүн хилээр нэвтрүүлэх хяналт удирдлагын газар ирж хилээр нэвтрэх гэрчилгээгээ авч болно” гэжээ.

Нэг сайтаар бүх үйлчилгээ үзүүлж байна

Ард иргэд ойролцоох газраа хэрэгцээ шаардлага бүхий ажил төрлөө гүйцэтгэхэд хялбар болгохын тулд 2018 оноос эхлэн Шанхай хотын Дотоодыг аюулаас хамгаалах товчоо офлайн нөхцөл дэх цагдаагийн газрын “ерөнхийлсөн үйлчилгээний цонх”-ыг туршин ажиллуулсан байна. Хотын иргэн “ерөнхийлсөн үйлчилгээний цонх”-нд өрхийн мэдээлэл, аюулгүй байдал, хилээр нэвтрэх, замын цагдаа зэрэг “цагдаагийн төрөл зүйл дамнасан” ерөнхийлсөн ажил төрлийг гүйцэтгэж болох юм. Саяхан Шанхай хотын Баошаний Дотоодыг аюулаас хамгаалах товчооны Гүцүнь цагдаагийн газарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай асуудлаа зохицуулсан Жан: Гэрийнхээ ойролцоо ажлаа зохицуулах нь арван км зам товчилсонтой адил, цаг хугацаа, хүч хөдөлмөрт хэмнэлтэй юм гэжээ.

“Өнөөдөр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн оноогоо хасуулж, торгуулаа төлөх

Нэг сайтаар бүх үйлчилгээ үзүүлж байна

өөр ирсэн юм. Өмнө нь бараг арваад км явж замын цагдаа дээр очиж төлдөг байсан. Харин сая гэрийнхээ ойр хавийн цагдаа дээр ирээд төллөө. Их амар болсон байна. Өмнө нь замын цагдаа дээр маш их оочертой, цаг их гарзаддаг байсан. Одоогийн энэ тогтолцоо ард иргэдэд их хүртээмжтэй болсон байна” гэжээ.

Жолооны үнэмлэхийн хугацаа дуусаж, солих шаардлага иргэдэд байнга тохиолдог. Үүнтэй холбогдуулж Шанхай хотын Замын цагдаагийн ерөнхий ангиас “Цагдаа+Эмнэлэг+Шуудан” гэсэн үйлчилгээ ажиллуулжээ. Шанхай хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Замын цагдаагийн ерөнхий ангийн Авто тээврийн хэрэгслийн хэлтсийн Лан Күньмин танилцуулахдаа: Одоо жолооч нар, жолооны сургуульд сурч байгаа хүмүүс эрүүл мэндийн шинжилгээ өгсөн эмнэлэг дээрээ “нэг цонхны үйлчилгээ”-гээр жолооны үнэмлэхээ авах, солих зэрэг ажлыг зохицуулж болно гэжээ.

Нэг сайтаар бүх үйлчилгээ үзүүлж байна

Одоогийн байдлаар, “Цагдаа+Эмнэлэг+Шуудан” загвараар нийт 320 мянган удаагийн үйлчилгээ үзүүлсэн байна. Сэтгүүлч сурвалжилга авах үеэр Шанхай хотын иргэн, хатагтай Ли Фүданий их сургуулийн харьяа Жүншань эмнэлэгт байрлах “Цагдаа+Эмнэлэг+Шуудан” үйлчилгээний цэгт ирж, 5-хан минут зарцуулан жолооны үнэмлэх солих бүх ажлаа амжуулсан байна. Тэрээр: “Урьд нь нийгмийн сүлжээгээр эмнэлэгт жолооны үнэмлэхээ сольж болно гэж бичсэнийг хараад гайхаж байлаа. Манайх энэ эмнэлгээс их ойрхон болохоор өнөөдөр ирж жолооны үнэмлэхээ солилоо. Үнэхээр амар юм байна. Ажлаа маш түргэн амжуулчихлаа” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ