Баян-Овоо гацаа аялал жуулчлалыг хөгжүүлж байна

2019-05-20 14:58:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Баян-Овоо гацаа аялал жуулчлалыг хөгжүүлж байна

"Соёл иргэншилт суурин", "Үзэсгэлэнт тосгон" хэмээгдсэн Баян-Овоо гацаа ӨМӨЗО-ны Хорчин баруун гарын дунд хошууны Хуулийн голын зүүн эрэг дэх Эмтийнгол сумын харьяанд байдаг. Энд газрын гадарга тэгш, газар тариалан, загасны аж ахуйгаар голлож, 589 га гаруй тариалах талбай нь тосгоны нийт нутаг дэвсгэрийн 73.56 хувийг эзэлдэг юм.

Баян-Овоо гацаа аялал жуулчлалыг хөгжүүлж байна

Энэ зуун гарснаас хойш Баян-Овоо гацаа уул усаар хүрээлэгдсэн, гол горхи сүлжилдсэн газар зүйн давуу талаа ашиглан аялал жуулчлалын салбараа хөгжүүлж эхэлжээ. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр тосгоны ард иргэдийн орлого нэмэгдээд зогсохгүй, тосгоны бүтээн байгуулалт сайжирч, тосгонд 200 шахам ажлын байр гаргасан байна. Сэцэнгоо бол Баян-Овоо гацааны иргэн бөгөөд дөрвөн жилийн өмнө аялал жуулчлалын тосгонд ажиллаж эхэлжээ. Тэрээр: Тосгонд ажиллавал цалин хөлстэй, амьдралаа өөд татаж, нөхрийн хамт гадагш явж хөлсний ажил хийх шаардлагагүй болсон гэжээ.

Баян-Овоо гацаа аялал жуулчлалыг хөгжүүлж байна

2017 онд Баян-Овоо тосгоныг экологийн тосгон болгон байгуулснаас хойш иргэдийн хүн нэг бүрийн цэвэр орлого хоёр жил дараалан 2000 юаниар нэмэгджээ. 2018 онд давхардсан тоогоор 200 гаруй мянган жуулчин хүлээн авч, жуулчны тасалбар, цэнгүүн, хоолны зэрэг аялал жуулчлалын үйлчилгээний нийт орлого 2.2 сая юаньд хүрсэн байна.

Баян-Овоо гацаа аялал жуулчлалыг хөгжүүлж байна

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ