Ши Жиньпин Жяншид ажиллав

2019-05-21 17:16:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин Жяншид ажиллав

20-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Жянши мужид ажиллав. Ши Жиньпин ХКН-ын төв хорооны улаан армийн урт замын аян дайнаа эхлүүлж байсан газар болох Ганьжөү хотын Юйдү сяньд очиж, төвийн улаан армийн урт замын аян дайнаа эхлүүлсэн дурсгалын хөшөөнд цэцгийн баглаа өргөж, Юйдү сяньд байгаа улаан армийн хойчис, хувьсгалын амь үрэгдсэн баатруудын ар гэрийн төлөөлөлтэй уулзан, тосгон дахь хуучин дүүргийн иргэдийг эргэсэн байна. Ши Жиньпин: Усыг нь уувал эхийг нь бүү март гэдэг. Хувьсгалыг манлайлсан баатруудаа мартаж яасан ч болохгүй гэжээ.

"Одоо ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин төвийн улаан армийн урт замын аян дайнаа эхлүүлсэн дурсгалын хөшөөнд цэцгийн баглаа өргөнө..."

Ши Жиньпин Жяншид ажиллав

Жянши мужийн Ганьжөүгийн зүүн хэсэг дэх Юйдү сянь бол урт замын аян дайны гарааны цэг юм. 1934 оны 10-р сард төвийн улаан армийн гол хүчин болох 80 мянга гаруй цэрэг эндээс урт замын аян дайнаа эхэлсэн юм.

Ши Жиньпин Жяншид ажиллав

Төвийн улаан армийн урт замын аян дайны эхлэлийн дурсгалын ордонд, Ши Жиньпин дарга Юйдү сяньд байгаа улаан армийн хойчис, хувьсгалын амь үрэгдсэн баатруудын ар гэрийн төлөөлөлийг хүлээн авч уулзжээ. Тэрээр сэтгэл догдлон хэлэхдээ: БНХАУ-ыг тоо томшгүй хувьсгалт баатруудын халуун цусаар сольж авсан юм. Одоо улс орон хөгжиж, ардын амьдрал сайжирлаа. Бид ус уувал эхийг нь мартаж болохгүй. Хувьсгалын амь үрэгдсэн баатруудыг яасан ч мартаж болохгүй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

"Тухайн жил нам болон улаан арми урт замын аян дайны явцдаа үхэж сэхэхийн тэмцлийг туулж байсан юм. Тэд хувьсгалын хүслэн тэнгэрээс өндөр хэмээн үзэж байсан болохоор, эцсийн бүлэгт итгэмээргүй гайхамшгийг бүтээж чадсан. Намын анхны үзэл санаа, үүрэг хариуцлагыг мартаж болохгүй. Бидний хувьсгалын хүслэн, хувьсгалын ерөнхий зорилтыг мартаж болохгүй. Бид хувьсгалын суурин газар, хувьсгалын хуучин суурин газрын ахан дүүсээ мартаж болохгүй" гэжээ.

Юйдү сяний Зишань суурины Таньтөү тосгон 700 гаруй жилийн түүхтэй. 2017 онд бүх тосгоноороо ядуурлаас ангижирчээ. 20-нд Ши Жиньпин дарга тус тосгоны байдалтай танилцаж, хуучин барилга байшинг засаж сэлбэсэн, тосгоны хүрээлэн буй орчныг засаж сайжруулсан зэрэг талаар асууж лавласан юм. Улаан армийн амь үрэгдсэн баатрын хойч үе болох Сүнь Гуанфа ерөнхий нарийн бичгийн дарга ирснийг дуулаад, гэр бүлийнхнээ дагуулан ерөнхий нарийн бичгийн даргыг угтан авч, гэртээ зочилсон байна.

Ши Жиньпин Жяншид ажиллав

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин гал тогооны өрөө, унтлагын өрөө, арын хашаа, жорлон гээд орон сууц, эрүүл мэндийн байдал сайжирсныг хараад сэтгэл ханамжтай байлаа. Тэрээр энэ айлд зочлон, суурин, тосгоны удирдлага зэрэг нутгийнхантай хуучилж суухдаа, Сүнь Гуаньфагийнх ноднин 70 мянган юанийн орлого олсон, эднийх зарим нь гадагшаа гарч хөдөлмөр хийж, зарим нь нутагтаа ажиллаж, зарим нь ар гэртээ бага насны хүүхдүүдээ харж буйг сонсоод их баярлаж, намтайгаа хамт байсан цагт агуу их сэргэн мандалтыг лавтай биелүүлж, урт насалж удаан жаргах болно гэжээ.

Ши Жиньпин Жяншид ажиллав

Ши Жиньпин: Бид 2020 онд эхний зуун жилийн зорилтоо биелүүлж, чинээлэг амьдралтай болж, ядуурлаас бүрмөсөн ангижирна. 2049-2050 онд хоёр дахь зуун жилийн зорилтоо биелүүлнэ. Хятадын онцлогтой социалист хүчирхэг орныг байгуулна. Ингэснээр, үндэстнүүд хөгжин мандаж, ардын аз жаргалтай амьдрал улам сайжирна гэжээ.

Ши Жиньпин Жяншид ажиллав

Юйдү шяний Зышаний селен элбэг агуулсан хүнсний ногооны фирм “тэргүүлэх аж ахуй+хоршоо+тариачин өрөх, ядуу айл” хэмээх загвараар ажиллан, ядуурлаас гарч, баян чинээлэг амьдралтай болжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 20-нд тус фирмтэй танилцаад: “ХКН ард иргэддээ аз жаргал эдлүүлэхийн төлөө хичээн ажилладаг. ХКН-ын Төв хороо ардын амьдралыг улам сайжруулахын төлөө байдгаараа хичээдэг. Хөдөлмөр хүнийг гомдоодоггүй, амьдрал улам сайхан болно” гэжээ.

Ши Жиньпин Жяншид ажиллав

20-ны үдээс өмнө тэрээр нарийн хэрэглээний ховор шорооны соронзон бүтээгдэхүүнийг нээж, үйлдвэрлэж, борлуулдаг Жянши мужийн шинжлэх ухаан технологийн Жиньли Юнсы ХХК-тай танилцсан юм. Ийм соронзонг салхин цахилгаан, шинэ эрчим хүчний авто машин, эрчим хүч хэмнэх агааржуулагч, цахилгаан шатанд өргөнөөр хэрэглэдэг ажээ.

Ши Жиньпин Жяншид ажиллав

Ши Жиньпин Жяншид ажиллав

Ши Жиньпин Жяншид ажиллав


Их уншсан

холбоотой мэдээ