Киргизийн Ерөнхийлөгч Ренбиков Ван Итэй уулзав

Алтаннавч 2019-05-22 10:46:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Киргизийн Ерөнхийлөгч Ренбиков Ван Итэй уулзав

21-нд Киргизийн ерөнхийлөгч Ренбиков Бишкек дэх Ерөнхийлөгчийн ордондоо Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсан байна.

Ренбиков, Ши Жиньпин даргад дотнын мэндчилгээг уламжлахыг Ван Игээс хүсээд, Киргизийн иж бүрэн стратегийн түнш Хятад улс Киргизэд харамгүй сэтгэлээр дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн бөгөөд өөрийн үзэл бодлоо хэзээ ч бусдад хүчээр тулгадаггүй, бидний сайн хөрш, сайн найз, сайн түнш юм. Киргиз нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй баримталж, Шиньжянд хэрэгжүүлэх Хятадын терроризмын эсрэг арга хэмжээг дэмжинэ. Киргизулс хөгжлийн стратегиа Бүс ба зам санаачилгатай гүнзгий уялдуулж, эдийн засаг худалдаа, зам тээвэр, хөдөө аж ахуй, дижитал болон мэдээлэлжүүлэлтийн салбарт хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ван И Ши Жиньпиний дотнын мэндчилгээг Ренбиковт уламжлаад, Хятад Киргиз хаяа нийлсэн хөрш бөгөөд хоёр орны ард иргэд урт удаан найрамдалт харилцаатай. Бид хөрш төдийгүй алс холын хамаатан садан юм. Хятад улс Киргизийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдоггүй, Киргизийн ард түмний сонголтыг хүндэтгэн, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, амьжиргааны түвшинг дээшлүүлэх замаар хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, Киргизтэй хамт хөгжин дэвжихэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ