Хуавэй компанийг үүсгэн байгуулагч сэтгүүлчид ярилцлага өгөв

2019-05-22 10:47:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 21-нд, Хуавэй компанийг үүсгэн байгуулагч Рэнь Жэнфэй Шэньжэнь хот дахь төв байрандаа Хятадын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөв. Тэрээр Хуавай компанид анхаарал хандуулж халамжилсан нийгэм, олон нийтэд хандан: Хуавэй компанийн тэргүүний технологийн салбар Америкийн нийтэлсэн жагсаалтын нөлөөнд автахгүй гэжээ.

Тэрээр: Юуны түрүүнд Америкийн компаниудад талархалаа илэрхийлье. 30 гаруй жилийн турш Америкийн компаниуд манай компанийн хөгжил дэвшилд харамгүй хувь нэмэр оруулсан юм. Хоёрт, Америкийн сэлбэг төхөөрөмж нийлүүлэгч үйлдвэрүүд бидэнд ихээхэн дэмжлэг үзүүлж, ялангуяа өнөөдрийн хямрал нүүрлээд байгаа үед ч гэсэн Америкийн аж ахуйн нэгж эрхлэгчид хүн чанараа харуулсанд талархаж байна. Уржигдар Шюй Жижюнь над руу залгаж, Америкийн аж ахуйн нэгжүүдийн хүчин чармайлт, тэдний хэрэгжүүлэх гэж буй бодлогын тухай утсаар хэлсэн. Би нулимс унагаснаа нуухгүй, "итгэл олбоос зам нээгдэнэ, илтгэл алдваас ганцаардаж үлдэнэ" гэдэг үгний утгыг мэдэрлээ гэжээ.

Америкийн Худалдааны яам Хуавэй компани болон түүний харьяа компаниудыг хар жагсаалтад оруулсан юм. Хуавэй компанийн ажилд хэр нөлөөлөх тухай сэтгүүлч асуухад Рэнь Жэнфэй: Хуавай компанийн тэргүүний технологийн салбар хар жагсаалтын нөлөөнд автахгүй гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ