Боловсролын асуудлыг онцлов

2019-05-22 17:22:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд Хуавэй компанийг үүсгэн байгуулагч, СЕО Рэнь Жэнфэй Хуавэй компанийн төв байранд Хятадын Төв радио телевизэд өгсөн ярилцлагадаа: Үндсэн боловсрол болон мэргэжлийн боловсролд анхаарал хандуулах ёстой. Хятад, Америкийн худалдааны үндсэн асуудал бол боловсролын түвшин юм гэжээ.

Тэрээр: Улс гүрэн хөгжиж дэвжихэд төмөр зам, авто зам, зам харилцаа, хот байгуулалт, ундны усны шугам зэрэг дэд бүтцэд түшиглэдэг. Эдгээр дэд бүтцэд оюун санаа оршихгүй, оюун санаа соёл, философи, боловсрол, хүн төрөлхтний соёлын ухамсарт оршино гэжээ.

Рэнь Жэнфэй: Хиймэл оюун ухаан нийгмийн хөгжлийн хандлага болж байна. Хуавэйгийн үйлдвэрлэлийн шугам ажилтангүй, цаашид үйлдвэрлэлийн бүх шугам автомат болж, энэ үед соёлын түвшин доогуур, ядаж их сургуулийн боловсрол эзэмшээгүй, англи хэл ч мэдэхгүй, компьютер хэрэглэхгүй бол энгийн ажилтан ч болж чадахгүй. Хуавэйгаас өгсүүлээд улс орон ч гэсэн энэ замаар хөгжиж ёстой. Эс бөгөөс өрсөлдөх хүчгүй болно. Хятад, Америкийн худалдааны үндсэн асуудал бол боловсролын түвшин, улс орон нээлттэй байснаар ирээдүйтэй, нээлттэй байхын тулд өөрийгөө хүчирхэгжүүлэх хэрэгтэй, хүчирхэг байхын тулд соёлтой байх хэрэгтэй гэжээ.

5G технологийн талаар Рэнь Жэнфэй хэлэхдээ: 5G технологи хоёр стандарттай болж салж болохгүй. Хүн төрөлхтөн арай гэж нэг стандартад нэгдэж, дэлхий нийтэд үйлчилж байна. Хоёр стандарттай байх нь уялдаа холбоонд саад болох юм гэв.

Их уншсан

холбоотой мэдээ