Худалдааны маргаан дэлхийн худалдаанд нөлөөлнө

2019-05-22 17:30:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Нью-Йорк хотноо АНУ-ын Сангийн сайд асан Жакоб Лу, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн менежментийн зөвлөлийн дэд захирал асан Доналд Кохен нар хэлэхдээ: Америк худалдааны маргааныг ганц талаасаа тасралтгүй шат ахиулж буйд санаа зовж байна. Энэ нь эвдэж бусниулах чанартай үр дагавар авчирч, дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ, Америкийн эдийн засгийн ирээдүйн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ.

Жакоб Лу Америкийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн тухай семинарын үеэр хэлэхдээ: Худалдааны сөргөлдөөн бүх талаар үүсвэл түүний төсөөлөхийн аргагүй үр дагаврыг бодолцох ёстой. Жишээ нь дэлхийн нийлүүлэлтийн гинж тасарч болно. Худалдааны сөргөлдөөний үр дагавар геополитикийн хямралд нэвтэрч, үүнээс болсон тогтворгүй хүчин зүйл Америкийн эдийн засгийн сэргэлтэд ашиггүй юм гэжээ.

Доналд Кохен: Хятад, Америкийн худалдааны сөргөлдөөн үргэлжилбэл Америкийн үнэт цаасны биржид хамгийн түрүүнд нөлөөлнө. Ирээдүйд Америк ба Европын холбооны худалдааны сөргөлдөөн хурцадвал дэлхийн үнэт цаасны бирж ба банк санхүүгийн зах зээлийн донсолгоо буй болгоно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ