Гаалийн татвар Америкийн хэрэглэгчдэд ашиггүй

2019-05-22 17:48:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 22-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан: Америкийн тал дур зоргоороо гаалийн татвар нэмбэл эцэстээ өөрийн хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдээ хохироох болно гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, "Nike”, “Adidas”, "Пума" тэргүүтэй гутал үйлдвэрлэгч 173 компани ерөнхийлөгч Трампт захидал илгээж, БНХАУ-д үйлдвэрлэсэн гуталнуудад ногдуулах татварыг нэмэх нь Америкийн хэрэглэгч, гутал үйлдвэрлэгч компаниуд, Америкийн эдийн засагт гамшгийн хэмжээний үр дагаварт хүргэх болно. Гаалийн татвар төлөгч нь Америкийн хэрэглэгчид юм. Үүнийг бодолцохгүй байж болохгүй. Аж ахуйн нэгжүүд Хятадаас үйлдвэрээ шилжүүлэхэд тийм ч амаргүй гэжээ.

Үүнтэй холбогдуулан Лү Кан хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ: Америкийн үйлдвэр худалааны салбарынхан гаалийн татвар нэмэгдүүлснийг илээр эсэргүүцэж буй нь анхны тохиолдол, дуу хоолой биш юм. Америкийн үйллдвэр худалдаачид засгийн газрынхаа худалдааны дайны тухай шийдвэрт дургүй байгааг бид ойлгож байна. Худалдааны дайнд ялагч байхгүй гэдгийг бид олон ч удаа сануулсан. Америкийн тал дур зоргоороо гаалийн татварыг нэмэх нь эцэстээ өөрийн хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдээ хохирооно. Америкийн тал дотоодынхоо дуу хоолойг сонсохыг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ