Ираны цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь цорын ганц арга зам юм

2019-05-22 17:53:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан: Ираны цөмийн хэлэлцээрийг бүрэн гүйцэд, үр дүнтэй хэрэгжүүлэх нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолын шаардлага бөгөөд хурцадмал байдлыг намжаах, Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц бодит, үр дүнтэй арга зам юм гэжээ.

21-нд Оросын Ерөнхийлөгчийн ордон мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Макрон нартай утсаар ярьж, Ираны цөмийн хэлэлцээрийн чухлыг онцлон хэлэлцэж, Ирантай хамт эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийг дахин нотолсон гэжээ. Үүнтэй холбогдуулан Лү Кан хэлэхдээ: Ираны цөмийн хэлэлцээрт оролцогч талууд тодорхой хугацаанд нягт харилцаа холбоотой байсаар ирсэн. Америкийн талын үзүүлж буй “хэт дарамт” болон ганц талын хориг арга хэмжээний улмаас үүссэн хурцадмал байдалтай холбогдуулан талууд өөрсдийн үүрэг хариуцлагаа сайн биелүүлэхээ онцолсон. Ираны цөмийн хэлэлцээрийг бүрэн гүйцэд, үр дүнтэй хэрэгжүүлэх нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолын шаардлага бөгөөд хурцадмал байдлыг намжаах, Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц бодит, үр дүнтэй арга зам юм. Энэ нь олон улсын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцнэ гэжээ. Алтаннавч

Их уншсан

холбоотой мэдээ