Технологиор Хятадад дарамт үзүүлэх нь биелэгдэшгүй юм

2019-05-22 18:44:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хуавэй компанид экспортын хориг хэрэгжүүлсний дараахан АНУ мөн Хятадын Шэньжэний Дажян компанийн үйлдвэрлэсэн дроныг мэдээллийн эрсдэлтэй хэмээн гүтгэж, ирэх хэдэн долоо хоногийн хугацаанд Хятадын хяналтын камер үйлдвэрлэгч Хиквисион компанийг сөрөг жагсаалтад оруулан, Америкаас технологи нийлүүлэхийг хязгаарлана хэмээн заналхийлсэн байна. Үүнээс өмнө Хятадын Жүнчэ компани Нью-Йоркийн метроны дизайны тэмцээнд ялалт байгуулсан нь "Америкийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна" хэмээн Америкийн зарим улс төрчид дэврээж, үүнийг шалгахыг шаардсан байна.

Цөөхөн хэд хоногийн хугацаанд, Америкийн зарим улс төрчид Хятадын технологийн аж ахуйн нэгжид ихээхэн дарамт үзүүлж буй нь гэнэтийн хэрэг биш юм. Дэлхийн супер гүрний хувьд АНУ технологи, цэрэг, эдийн засгийн талаар тэргүүлж буй хэдий ч цөөн тооны улс төрчид нь маш явцуу үзэл бодолтой, бусад орны хөгжил дэвшилд дургүйцэж, зарим талаар өөрөөс нь илүү гарахыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Өөрчлөлт нээлтийн 40 жилийн турш, Хятад улс хичээнгүй ажиллаж, инновац бүтээснээр, зарим технологийн салбарт “дагаж” байснаа одоо“тэргүүлэх” хэмжээнд үсрэнгүй хөгжсөн юм. Жишээлбэл Хуавэй компани 5G патентын эрхийг авсан хэмжээгээр дэлхийд тэргүүлж, Дажян компанийн үйлдвэрлэсэн дрон дэлхийн иргэний хэрэглээний дроны зах зээлийн 70 хувийг эзэлж, Жүнчэ компани дэлхийн хамгийн том зорчигч тээврийн галт тэрэг үйлдвэрлэгч болсон билээ. Хиквисионы бүтээгдэхүүн, зохицуулах төсөл 150 гаруй улс орон, газар нутагт өргөнөөр хэрэглэгдэж, дэлхийн аюулгүйн хамгаалалтын салбарын тэргүүлэгч бүтээгдэхүүн болсон байна.

Хятадын боловсруулах аж үйлдвэрийн тэргүүний төлөөлөгч болсон Хуавэй, Дажян, Жүнчэ, Хиквисион зэрэг аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн чанартай, дээд технологи болон зохистой үнээр дэлхийн зах зээлд танигдаж, аюулгүй байдал нь ч АНУ зэрэг дэлхийн олон орны хяналт шалгалтыг давсан юм.

Өнөө үед “Америкийг эн тэргүүнд" байр суурийг баримталж буй улс төрчид өөрсдийн бахархал болсон зах зээлийн шударга өрсөлдөөний хууль дүрмийг орхин, төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, Хятад улсыг “технологиор дээрэлхэж” байгаа нь Америкийн ноёрхлыг хамгаалах зорилготой, мөн худалдааны дайныг хурцатгах замаар Хятад улсад хэт их дарамт үзүүлж байна.

Үнэндээ, Америкийн зарим улс төрчид ямар ч үндэслэлгүйгээр Хуавэй эсвэл Дажян аль нь ч байсан “Үндэсний аюулгүйн байдлын эрсдэл” хэмээн нэрлэж байна. Вашингтон дахь улс төрчид эдгээр баримтад сохроор хандаж, гүтгэж байгаа нь дараагийн алхамд хүрэх арга замаа дэвсэж байна гэдгийг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол түүнийг “технологийн дээрэнгүй арга барил” гэж нэрлэж болох юм.

Улс төрчдийнхөө галзуу солиотой мэт бүдүүлэг үйлдэлд Америкийн сэхээтнүүд ч гайхаж байна. Америкийн алдарт эдийн засагч Жеффри Сакс: 1 тэрбум 400 сая хүн амтай байгаа нь Хятадын цор ганц “алдаа” юм. Харин 50 сая хүн амтай БНСУ-ыг Америкийн засгийн газар эрчтэй хөгжлийн үлгэр шинээ хэмээн үздэг. Үнэн гэвэл энэ л байна. Хятад улс ийм том учраас Америкийн дэлхийн эзэн болох хий мөрөөдөлд заналхийлэл болж байгаа хэрэг юм гэжээ.

Гадаадын зах зээлд хөлөө нэгэнт олчихсон Хятадын аж ахуйн нэгжүүдийн хувьд Америкийн энэ үйлдэл сорилт, шалгалт болж, зохих хэмжээнд нөлөөлнө. Гэвч Хятадын аж ахуйн нэгжүүд үүнийг өөрийгөө хүчирхэгжүүлэх боломж, сорилт хэмээн үзэх ёстой. Харш саад бүхнийг даван туулж байгаа нь эдгээр дээрэнгүй үзэлд өгч буй хамгийн сайн хариу юм.

Их уншсан

холбоотой мэдээ