Ши Жиньпин тусгай сэдэвт семинар даргалав

Д.Хүчитбаатар 2019-05-22 20:29:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин тусгай сэдэвт семинарыг даргалжээ

20-22-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Жянши мужид ажиллахдаа төв нутгийн хөгжлийг ахиулах тухай тусгай сэдэвт семинарыг даргалж, чухал үг хэллээ. Тэрээр, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг сайтар хэрэгжүүлж, чансаатай хөгжлийг ахиулан, төв нутгийн ерөнхийлсөн бодит хүчин чадал, өрсөлдөх хүчин чадавхыг дээшлүүлж, хөгжлийн шинэ төлөвийг нээхийг онцолсон байна.

Ши Жиньпин тусгай сэдэвт семинарыг даргалжээ

Технологийн Жиньли Юүнци ХХК бол Ши Жиньпин даргын энэ удаагийн Жянши мужид ажилласан эхний өртөө юм. Тус компани газрын ховор элементээр дэлхийн хамгийн өндөр чадамжтай байнгын соронзон үйлдэл бүхий материал үйлдвэрлэх тэргүүний аж ахуйн нэгж болох зорилт тавин ажиллаж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга аж ахуйн нэгжийн эрхлэлт, үйлдвэрлэл, Ганьжөү хотын газрын ховор элементийн ажил төрлийн салбарын хөгжлийн тухай танилцуулгыг нухацтай сонссоны дараа: Газрын ховор элемент бол стратегийн чанартай чухал нөөц, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялаг юм. Тиймээс эрхбиш технологи, инновацын ажлын эрчээ нэмэгдүүлж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг уртасган, нэмүү өртгийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ, холбогдох төслийн хэрэгжилтийн явцад хүрээлэн буй орчныг сайтар хамгаалж, ногоон, тогтвортой хөгжлөөр замнах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин тусгай сэдэвт семинарыг даргалжээ

1934 оны 10-р сард, ХКН-ын Төв хорооны байгууллага нэгж, Цэргийн төв зөвлөл болон улаан армийн гол хүчнүүд Жянши мужийн Юйдүд цуглаж, урт замын аян дайныг эхлүүлсэн байдаг. 20-нд, Ши Жиньпин Юйдү шяньд хүрч, улаан армийн урт замын аян дайны дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, тэнд байгаа дурсгалын газрууд, музей зэрэгтэй танилцсан байна. Тэрээр: Энэ жил БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. БНХАУ яаж, хэрхэн байгуулагдсан гэдийг бид бат санаж, ХКН-ын үүсгэн байгуулсан Хятадын онцлогтой социализмыг эрхэмлэн дээдэлж, хөгжлийн замын итгэл, онолын итгэл, тогтолцооны итгэл, соёлын итгэлээ эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. Юйдү шяньд амьдарч байгаа улаан армийн дайчдын үр хойч, хувьсгалын төлөө алтан амиа зориулсан баатруудын ар гэрийнхэнтэй уулзахдаа Ши Жиньпин: 1934 онд манай нам, улаан арми урт замын аян дайны явцад маш хатуу хүнд бэрхийг давсан нь хувьсгалын төлөө юугаа ч зориулахаас буцахгүй үзэл санаа, хүсэл мөрөөдөлтэй байсных юм. ХКН өнгөрснөө мартаж болохгүй, Хятадын ард түмэн өнгөрснөө мартаж болохгүй. Бид хувьсгалын хүсэл тэмүүлэл, эрхэм зорилтоо умартаж болохгүй, ахмад хувьсгалчид, амь үрэгдсэн баатрууд, хувьсгалын хуучин суурин газрын ард олноо бүр ч мартаж болохгүй гэжээ.

Ши Жиньпин тусгай сэдэвт семинарыг даргалжээ

Ши Жиньпин онцлохдоо: Урт замын аян дайны агуу их үзэл санааг залгамжлан, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлын зорилт руу эрэлхэгээр урагшлах хэрэгтэй. Шинэ урт замын аян дайнд бид гадаад дотоодын төрөл бүрийн томоохон эрсдэл, сорилтыг даван туулж, Хятадын онцлогтой социализмын шинэ ялалт байгуулахад нийт нам, ард түмнийхээ хүсэл тэмүүлэл, илтгэл зоригт түшиглэх болно гэжээ.

Юйдү шяний геологийн өвөрмөц тогтоц, цаг уур нь хүнсний ногооны ажил төрлийг хөгжүүлэхэд маш тохиромжтой юм. Ши Жиньпин Зышань суурины хүнсний ногооны үйлдвэрлэлийн Фүши паркт очиж, ажил байдалтай нь танилцсан байна. Тус парк “Тэргүүлэх аж ахуйн нэгж+хоршоолол+тариачид ба ядуу амьдралтай иргэд” хэмээх хөгжлийн загвараар ажиллаж, орон нутгийн иргэдийг ядуурлаас гарган, өрх бүрийн жил тутмын орлогыг 10 мянган юаньд хүргэжээ.

Ши Жиньпин тусгай сэдэвт семинарыг даргалжээ

Ши Жиньпин хэлэхдээ: ХКН-ын анхны санаа, гол зорилго бол ард иргэдээ аз жаргалтай болгож, үндэстнүүдийн сэргэн мандлыг биелүүлэх явдал юм. Манай намын төв хороо ард иргэдээ сайн сайхан амьдруулахыг цаг ямагт бодож хичээдэг. Сайн үйлс өөдөө байх ёстой. Ирээдүйд та бүхний амьдрал улам сайжрах болно гэжээ.

Зышань суурингийн Таньтөү тосгонд Ши Жиньпин улаан армийн амь үрэгдсэн баатрын хойч, халагдсан цэрэг Сүнь Гуаньфагийн гэрт очиж, тус суурин, тосгоны удирдах боловсон хүчин, эгэл ард иргэдтэй хуучилсан байна. Таньтөү тосгон 2017 онд бүх иргэдээ ядуурлаас гаргасан тухай сонссоны дараа Ши Жиньпин: Энэ удаа Жянши мужид ажиллаж, хувьсгалын суурин газрын ард олноо эргэн, аж байдалтай нь биечлэн танилцахаар ирсэн юм. Ядуурлаас ангижруулах ажил одоо шийдвэрлэх үедээ орж, олон газрын олон байгууллага нэгжүүд иргэд идэх хоол, өмсөх хувцастаа санаа болохгүй болж, заавал сурах боловсрол, үндсэн эмчилгээ, орон сууцны аюулгүйн баталгаатай амьдралыг хамгийн чухал асуудал болгон, хувьсгалын суурин газрын ард олныг улам аз жаргалтай амьдруулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин тусгай сэдэвт семинарыг даргалжээ

21-нд, Ши Жиньпин Жянши мужийн төв Наньчан хотод төв нутгийн хөгжлийг ахиулах тухай тусгай сэдэвт семинар даргалж, Шаньши, Аньхүй, Жянши, Хэнань, Хүбэй, Хүнань зэрэг 6 мужийн удирдлага, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Хэ Лифэн нарын илтгэлийг сонссоны дараа хэлэхдээ: Төв нутгийн хөгжлийг ахиулах нь намын төв хорооноос гаргасан чухал шийдвэр. Одоо энэ талын ажил ид өрнөж байгаа бөгөөд төв нутгийн мужид хөгжлийн асар их нөөц боломж бий. Тиймээс чансаатай хөгжлийн эрэлт шаардлагын дагуу, боломжийг алдалгүйгээр ажлаа сайтар хийж, төв нутгийг хөгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргах хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Манай улс одоо хөгжлийн стратегийн чухал боломжтой цаг үедээ байна. Гэвч олон улсын ээдрээтэй нөхцөл байдал тулгарч байна. Тиймээс гадаад дотоодын төрөл бүрийн сөрөг хүчин зүйлийн тухай тодорхой ойлгож, хүндрэл бэрхшээлийг даван туулах бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Эрхбиш урьдаар төлөвлөж, дараа нь хийж гүйцэтгэх хэрэгтэй. Хамгийн чухал нь бид бүхэн тус тусын ажлаа сайтар хийх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин тусгай сэдэвт семинарыг даргалжээ

Д.Хүчитбаатар

Их уншсан

холбоотой мэдээ