Ван И ШХАБ-ын гадаад хэргийн сайд нарын хуралд оролцов

2019-05-23 09:47:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 22-нд Киргизийн нийслэл Бишкект Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралд оролцлоо.

Ван И: Өнгөрсөн оны Чиндаогийн дээд уулзалтаас хойш ШХАБ-ын гишүүн орнууд тус уулзалтын үр дүнг гүнзгий хэрэгжүүлж, хамтын ажиллагааны нөөцөө идэвхтэй дайчлан, олон салбарын хамтын ажиллагаагаа тогтвортой ахиуллаа. Одоо олон улсын байдал тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл ихтэй, ганц талт үзэл газар авч, ивээх үзэл толгой өндийн, хүйтэн дайны сэтгэлгээ сэргэж, янз бүрийн түрэмгий үйл ажиллагаа олон улсын систем, олон улсын харилцааны хэм хэмжээнд ноцтой цохилт учруулж байна. ШХАБ бол олон улсын хамтын нийгэмлэгийн чухал бүтээлч хүчин юм. Өнөөгийн дэлхийн өөрчлөлтийн явцад гишүүн онууд хүчээ нэгтгэн хамтран ажиллаж, тус байгууллагын идэвхтэй үүргийг бүрэн дайчлан, бүс нутгийн орнуудын аюулгүй тогтвортой байдал, хөгжилд улам их тус дөхөм үзүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад улам их хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ