Хуавэйд дарамт үзүүлж буй нь эдийн засгийн дээрэнгүй үзэл юм

2019-05-23 09:58:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд Бишкект Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралд оролцож, сурвалжлагчийн асуултад хариулахдаа: Америк үндэсний хүчээ ашиглаж Хуавэй мэтийн Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлж буй нь эдийн засгийн дээрэнгүй үзлийн бодит илрэл юм гэжээ.

Тэрээр: Өдгөө Америкийн дотоодод зарим хүн Хятадын хөгжлийн хэвийн ашиг сонирхлыг хүсэхгүй, Хятадын хөгжлийн үйл явцыг хориглохыг санаархаж байна. Жишээ нь ямар ч бодит баримт байхгүй нөхцөлд үндэсний хүчийг ашиглан, Хуавэй мэтийн Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид дарамт үзүүлж байна. Энэ нь эдийн засгийн дээрэнгүй үзлийн бодит илрэл юм. Америкийн өөрийгөө тэргүүлэх байранд тавих энэ үйлдлийг Олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөгдөхгүй гэжээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлаар сонсгол мэдээ нийтэлж, ямарваа хэлбэрийн ганц талт үзэл ба худалдааг ивээх үзлийг эсэргүүцэхээ талууд илэрхийлсний зэрэгцээ ямар нэгэн шалтгаар далжитал эдийн засаг, холбооны технологийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаанд гадуурхах үйлдэл хийхийг эсэргүүцэхээ илэрхийлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ