Ван И Лавровтой уулзав

Алтаннавч 2019-05-23 10:26:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 22-нд Бишкект Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И ШХАБ-ын гишүүн орны гадаад харилцааны сайд нарын зөвлөлийн уулзалтын үеэр Оросын гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзсан байна.

Ван И: Олон улсын нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Хятад, Орос цаг үргэлж нягт харилцаатай байж, иж бүрэн стратегийн хамтын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ, хоёр орны хамтын ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Хятад, Орос улс ШХАБ-ын олон салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, шинэ тулгар хөгжиж буй бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын бүтээлч үүргийг гүйцэтгэхэд хамтдаа дэмжлэг үзүүлэх ёстой. Ирэх сард Хятад улсын дарга Ши Жиньпиний Орост хийх төрийн айлчлал, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын бэлтгэл ажлыг сайтар хангаж,хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны шинэ үеийг ахиулахын тулд хоёр тал хамтдаа хичээх ёстой гэжээ.

Лавров: Өнөөгийн дэлхий ертөнц тогтворгүй, зөрчил ээдрээтэй байна. Орос, Хятадын хамтын хүчин чармайлтаар ШХАБ-ын гадаад харилцааны сайд нарын хурал гадаад ертөнцөд эерэг дохио өгч байгаа нь НҮБ-аар төв болгосон олон улсын системийг хамгаалах, олон улсын хуульд тулгуурласан олон улсын дэг журмыг хамгаалахад тустай юм. 6-р сард болох ШХАБ-ын Бишкекийн дээд уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд хоёр улс нягт хамтран ажиллах ёстой. Хятад улсын дарга Ши Жиньпиний ОХУ-д хийх төрийн айлчлал, Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын бэлтгэл ажлыг сайн хангахын тулд Орос улс Хятадтай хамтдаа хичээж ажиллахад бэлэн байна гэжээ.

Хоёр тал Венесуэл, Ираны цөмийн асуудал зэрэг хамтдаа сонирхож буй олон улсын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ