"Дагаж" байснаа зэрэгцэн хөгжсөн Бэйдөү навигацын систем

2019-05-23 10:37:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 22-нд Бээжин хотноо Хятадын хиймэл дагуулын навигацын жил тутмын Х хурал боллоо. Энэ удаагийн хурал "навигацын арван жил" уриан дор болж, тус систем хиймэл дагуулын навигацын системийн 10 жилийн хөгжил, боломж, хэтийн төлөвийг харуулсан байна. 10 жилийн хугацаанд дэлхийн хиймэл дагуулын навигацын систем түргэн хөгжиж, Хятадын Бэйдөү систем илэрхий амжилт гарган, бүсчилсэн хөгжлөөс дэлхийг хамрах болж, дэлхийн хиймэл дагуулын навигацын үйл хэрэгт Хятадын оюун ухаан, хүч чадлыг сэлбэсэн байна.

"Дагаж" байснаа зэрэгцэн хөгжсөн Бэйдөү навигацын систем

Бэйдөү хиймэл дагуулын навигацын систем бол Хятад улсын сансрын уудмын үндэсний дэд бүтцийн чухал тоног төхөөрөмж юм. Хятадын засгийн газар хиймэл дагуулын навигацын систем байгуулах ажлыг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байна. Одоо Бэйдөү систем дэлхийд үйлчлэх эрин үед орж, хэрэглээний аж үйлдвэр нь түргэн хөгжиж, дэлхийн навигацын үйл хэрэгт Хятадын хүчийг нэмэрлэж байна. Хятадын хиймэл дагуулын навигацын системийг байгуулах комиссын дарга Ван Жао-Ё хэлэхдээ: "10 жилийн турш, Бэйдөү системийн үйлчилгээ Ази Номхон далайн бүсээс бүх дэлхийг хамарч, системийн чадавх үргэлжлэн дээшилж, төслийн байгуулалт ч тогтвортой ахин, 2018 онд 10 зөөгч пуужингаар 19 хиймэл дагуул хөөргөж сүлжээ бүрдүүлэн "Хятадын хурд"-ыг харуулж, товлосон хугацаанаасаа хоёр жилийн өмнө бүх дэлхийд үйлчилгээ үзүүлж, дэлхийн хиймэл дагуулын навигацын үйл хэрэгт Хятадын хувь нэмрийг оруулсан" гэжээ.   

Өнөөгийн байдлаар Хятадын Бэйдөү систем нийт 38 хиймэл дагуул хөөргөжээ. Үүнд Бэйдөү-2 хиймэл дагуул 18, Бэйдөү-3 хиймэл дагуул 20, эдгээр нь бүгд дэлхийн хэрэглэгчдэд үйлчилж байна. Хятад улс энэ жил дахин 6-8 Бэйдөү-3 хиймэл дагуул хөөргөж, 2020 онд 2-4 Бэйдөү-3 хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн бөгөөд 2020 оны эцэс гэхэд Бэйдөү-3 системийн байгуулалтаа дуусгаж, дэлхийн хэрэглэгчдэд шилдэг үйлчилгээ үзүүлнэ.

"Дагаж" байснаа зэрэгцэн хөгжсөн Бэйдөү навигацын систем

Хятадын Хиймэл дагуулын навигацын системийн газрын эрхлэгч Ран Цэнчи: 2020 онд Хятадын Бэйдөү систем дэлхийн навигацын байршил тогтоох чадамж, бүс нутгийн богино хэмжээний мэдээллийн харилцааны үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ богино мэдээллийн дэлхийн харилцаа, олон улсад авран туслах, Хятад болон ойр тойрны бүс нутагт байршил тогтоох үйлчилгээгээ хөгжүүлнэ. 2035 он гэхэд Хятад улс илүү өргөн цар хүрээтэй, илүү нягт уялдаатай, илүү ухаалаг систем байгуулж, орон зай, цаг хугацааны мэдээллийн үйлчилгээгээ эрчимжүүлэн, ирээдүйн улс ардын эдийн засаг, улс орны аюулгүйн шаардлагыг хангахын зэрэгцээ дэлхийн хэрэглэгчдэд чансаатай үйлчилгээ үзүүлнэ гэжээ.

Тэрээр: Хятадын Бэйдөү хэрэглээний хувьд үндсэн бүтээгдэхүүн, хэрэглээний программ, хэрэглээний систем, хэрэглээний үйлчилгээг бүрдүүлсэн үйлдвэрлэлийн иж бүрэн шугамыг бий болгож, олон нийтийн хэрэглээнд үйлчилж, эдийн засгийн болон нийгмийн үр ашиг ихтэй байгаа юм гэжээ. Рэн Цэнчи хэлэхдээ: "2018 онд дотоодын хиймэл дагуулын навигацын үйлдвэрлэлийн хэмжээ 300 гаруй тэрбум юаньд хүрч, дотооддоо үйлдвэрлэсэн Бэйдөү чип, модуль зэрэг гол техник эрчтэй хөгжин, борлуулалтын хэмжээ 80 сая ширхэгт хүрлээ. Бэйдөү систем одоо зам тээвэр, олон нийтийн аюулгүй байдал, ойн болон загасны аж ахуй, усны хяналт ашиглалт, цаг агаарын урьдчилсан мэдээлэл, мэдээлэл холбоо, цахилгаан эрчим хүчний диспетчер, гамшгаас сэргийлэх, авран туслах зэрэг олон салбарт ач холбогдлоо өгч, үндэсний дэд бүтцийн бүтээн байгуулалтын гол цөм болж, нийгэм, эдийн засгийн үр ашиг ихтэй байгаа юм" гэжээ.

"Дагаж" байснаа зэрэгцэн хөгжсөн Бэйдөү навигацын систем

Арван жилийн турш, бүх дэлхийн хиймэл дагуулын навигац маш их хөгжиж, өнөөгийн GPS, Глонас, Бэйдөү, Галилео 4 том систем зэрэгцэн хөгжих нөхцөлийг бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагаа, харилцан суралцахыг эрчимжүүлэх нь хиймэл дагуулын навигац бүх дэлхийд үр өгөөжөө өгөхөд гүн гүнзгий, алс холын ач холбогдолтой юм. Америкийн Төрийн департаментын тэргүүний технологийн удирдах албаны бодлогын дээд зөвлөх Аурбах хэлэхдээ: Хятадын Бэйдөү энэ салбарт нааштай эрэлхийлэх хийсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ: Миний ойлголтоор GPS, Глонас, Бэйдөү, Галилео системийн хувьд хамгийн чухал нь эн тэргүүнд олон том систем нь хоёр тал болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж, дэлхийд улам шилдэг үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй. Энэ талаар бид Хятад улстай идэвхтэй эрэлхийлж байна гэжээ.

Хиймэл дагуулын навигацын систем бол хүн төрөлхтний хамтын баялаг юм. Хятадын хиймэл дагуулын навигацын системийн хорооны дарга Ван Жао-Ё хэлэхдээ: Хятадын хиймэл дагуулын навигацын систем арван жилийн хөгжлийн явцад бүс нутгаас дэлхий рүү, улмаар бусдыг дагаж байснаа зэрэгцэн хөгжих боллоо. Хятад улс дэлхийн олон оронтой Бэйдөү бүтээн байгуулалтын үр дүнг хуваалцаж, дэлхийд Хятадын хувь нэмрийг оруулахад бэлэн байна гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ