Худалдааны маргааны асуудлаар Хятадын байр суурийг дэмжиж байна

2019-05-23 11:31:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 22-нд Бишкект Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хурлын үеэр сэтгүүлчдэд хандан: Миний бие энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хуралд байдлыг танилцуулсан. Хятад, Америкийн худалдааны маргааны тухай Хятадын байр суурийг Гадаад хэргийн сайд нар дэмжиж байна гэжээ.

Ван И: Ойрд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргаанд олон улсын хамтын нийгэмлэг ихээхэн анхаарал хандуулж байна. Америкийн тал Хятадын талын саналыг хүлээж авахгүй харин ихээхэн дарамт үзүүлснээс болж зөвшилцөл удааширсан гэдгийг энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт мэдэгдсэн. Хятадын тал хууль ёсны эрх ашиг, олон улсын харилцааны зарчим, чөлөөт худалдааны системийг хамгаалах зорилготой гэдгийг ч онцолсон. Хятадын талын тайлбарыг Гадаад хэргийн сайд нар дэмжлээ. ШХАБ-ын гишүүн орнууд ямар ч хэлбэрийн ганц талт үзэл, худалдааг ивээх үзлийг хамтдаа эсэргүүцнэ гэж саяхан нийтэлсэн ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын хурлын хэвлэлийн албаны мэдээнд тодорхой тэмдэглэсэн гэжээ.

Ван И: Америкийн тал хэрэв Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны зөвшилцлийг эрх тэгш бус байдлаар урагшлуулбал Хятадын тал хүлээж авахгүй. Тэгш бус гэрээ хэлэлцээр байгуулах боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв эрх тэгш зөвшилцөх сонирхолтой бол Хятадын тал хэзээд бэлэн. Хэрэв Америкийн тал хязгааргүй дарамт үзүүлбэл Хятадын тал эцсээ хүртэл эцэргүүцнэ гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ